“Гүүд нэйборс” олон улсын төрийн бус байгууллагынхан өсвөр насны сурагчдын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэдний эрхийг тэгш хүртээмжтэй хангахад дэмжих зорилгоор “Эрхэм нандин” төслийг 2024-2025 оны хичээлийн жилд амжилттай хэрэгжүүлж, өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
“Эрхэм нандин” төслийн хүрээнд нийслэлий хоёр, орон нутгийн гурван сургуулийн нийт 3554 сурагчийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад хамруулжээ.
Мөн дээрх сургуулиудад ариун цэврийн хэрэглэлийн автомат машин суурилуулсан юм. Ингэснээр сурагчид яаралтай үедээ ариун цэврийн хэрэглэлийг шууд ашиглах боломжтой болсон аж.
Мөн уг төслийн хүрээнд сургууль бүрд 15 гишүүнтэй “Өсвөрийн клуб” байгуулсан гэнэ. Эл клубийн гишүүд үе тэнгийнхэндээ бэлгийн боловсрол олгох, нoхoн үржихүйн эрүүл мэндийн талаар эерэг, зөв ойлголтыг түгээх, сургуулийн орчимд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллажээ.
У.Цэцэг