Солонгосын алдарт дуучдыг Монголд урьж, супер тоглолтуудыг зохион байгуулдаг “Эвандис” энтертайнментынхан ээлжит гэнэтийн бэлгээ үзэгчдэд задалсан нь 𝐒𝐮𝐩𝐞𝐫 𝐂𝐨𝐧𝐜𝐞𝐫𝐭 𝟐𝟎𝟐𝟓 тоглолт юм. Хүчирхэг дуу хоолой, гүн утга агуулсан уран бүтээлүүдээрээ бидний сэтгэлийг байлдан дагуулсан Солонгосын нэрт дуучин Ailee тун удахгүй 𝐒𝐮𝐩𝐞𝐫 𝐂𝐨𝐧𝐜𝐞𝐫𝐭 𝟐𝟎𝟐𝟓-ийн тайзнаа гарч, зүрхэнд хоногшсон дурсамжтай дуунуудаараа уулзах гэж байна.
Солонгос болон Азийн хөгжмийн наадмуудаас 39 шагнал xүртсэн Ailee бол K Pop урсгалын өнгөлж яваа томооxон уран бүтээлчдийн нэг Аilee энэ өдөр мэндэлжээ. Тодорхой хэлбэл, дуучин Ailee 1989 оны тавдугаар сарын 30-нд төрсөн бөгөөд жинхэнэ нэрийг нь Ий Еэ Жин (Lee Ye Jin) гэдэг аж.
Тэрбээр Өмнөд Солонгост дуучин болохоосоо өмнө Америкийн Muzo энтэртайнментэд ажилладаг байсан. 2010 онд Өмнөд Солонгос руу нүүснээр түүний к поп дуучин болох эхлэл тавигдаж, YMC энтертайнменттай гэрээ хийсэн нь амжилт дагуулжээ.
K-поп од Ailee зургадугаар сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтоо угтан бидэнд мэндчилгээ ирүүлжээ. Алдарт дуучин бүсгүй мэндчилгээндээ "Монголын фэн та бүхэн минь сайн байцгаана уу. Аilee байна. Зургадугаар сарын 21-нд болох Эвандис” энтертайнментаас зохион байгуулж буй 𝐒𝐮𝐩𝐞𝐫 𝐂𝐨𝐧𝐜𝐞𝐫𝐭 тоглолтоор та бүхэнтэйгээ удахгүй уулзах нь ээ. Монголд анх удаагаа тоглох гэж байна. Тиймээс Монгол дахь фэнүүдтэйгээ уулзах болсондоо одоо хүртэл итгэж өгөхгүй, дэндүү их догдолж баяртай байна. Та бүхэнтэйгээ цагийг хамт өнгөрөөж, хамтдаа нэг орчинд байх болсондоо маш их догдолж байна. Ялангуяа энэ удаагийн тайз маань та бүхэнтэйгээ анх уулзах агшин учраас тэр хэмжээгээрээ илүү онцгой догь үзүүлбэрийг толилуулахаар бэлдэж байна. Та бүхэн ч бас догдлон хүлээж байгаарай. Хамтдаа энэ зуны мартагдашгүй дурсамжаа бүтээе" хэмээжээ.
https://www.facebook.com/reel/2815009105370845