“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулж хүндэтгэлийн хурал хийнэ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тохиох юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 196 тоот захирамж гарган, энэхүү ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.
2023-12-08
Монголын хүүхдийн ордны албан хаагчдыг шагналаа
Монголын хүүхдийн ордны 65 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад тууштай, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд 11-39 дэх жилдээ ажиллаж буй 13 албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалийг гардуулсан юм.
2023-12-08
Хэлмэгдэгчдийг цагаатгуулах тухай өргөдөл, гомдол хүлээж авах хуулийн хугацааг сунгах нь
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен, С.Бямбацогт, О.Цогтгэрэл нар өнөөдөр (2023.12.08) Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2023-12-08
Өмнөговь аймагт хууль бусаар газар олгосон гэх хэргийг шүүх рүү шилжүүлээгүй байна
Өмнөговь аймгийн Ханбогд суманд гадаадын хөрөнгө оруулалттай 40 компанид хууль бусаар газар олгосон асуудал ил болсон. Энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Ерөнхийлөгч Засгийн газарт үүрэг болгосон. Тэгвэл УЕПГ-аас "Өмнөговь аймагт хууль бусаар газар олгосон байж болзошгүй гэх хэргүүд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирсэн бөгөөд одоо хянаж байна. Хараахан шүүх рүү шилжүүлсэн шийдвэр гараагүй байна" гэлээ.
2023-12-08
Монгол Улс 2025 оны PISA үнэлгээнд дахин хамрагдана
Сурлагын амжилтын үнэлгээгээр сурагчдыг 6 түвшинд үнэлдэг. Гэтэл хоёр сурагч тутмын нэг нь суурь түвшин буюу хоёрдугаар түвшинд үнэлэгдэж чадахгүй байгааг дараах статистикаас харж болно. Тиймээс цаашид сурагч бүрийн түвшин ахиулах бодлогын шийдвэрүүд гарах болно.
2023-12-08
Өнгөрсөн хоногт нийслэлд гэр, байшин, эд зүйл шатсан гэх долоон дуудлага иржээ
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 32 дугаар хороо, Алтан-Өлгийн 24 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:06 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
2023-12-08
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сургалтын онцлог” сургалтын хөтөлбөр боловсруулжээ
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийнхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзжээ. Уулзалтаар ХЗДХЯ 2023 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж хөгжүүлэх, дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудыг тайлагнаж, цаашид гүйцэтгэх үйл ажиллагааг хэлэлцэж, зөвлөлийн гишүүн байгууллагууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн саналыг сонслоо.
2023-12-08
Гадаадын иргэдэд газар эзэмшүүлсэн хүмүүст хариуцлага тооцохыг чиглэл болгов
Ерөнхийлөгч үүнд онцгойлон анхаарч, хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллага яаралтай ажиллаж, үр дүнг нь олон нийтэд мэдээлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа аж. Тиймээс Төрийн тэргүүний зүгээс Засгийн газарт газрын нэгдмэл сан, эзэмшилт, ашиглалт, бүртгэлийг шалгаж, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэн хариуцлага тооцохыг чиглэл болгосон байна. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдахаар Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал түүнийг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн гэдгийг тэрбээр сануулжээ.
2023-12-08
Хүний эрхийн үндэсний форум эхэллээ
Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн Үндэсний форум-2023” зохион байгуулж байна
2023-12-08
Хилийн бүс дэх аргалийн тоо 4024-т хүрлээ
Хил орчмын бүс буюу Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дахь аргалийн тоо толгой сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 4024 болсныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээлэв. Энэ нь 2007 оныхоос 6.3, 2014 оныхоос 1.4 дахин, өнгөрсөн жилийнхээс 644-өөр өссөн үзүүлэлт юм. Аргалийн тоо толгой тогтвортой өсөхөд байгаль хамгааллын ажлын үр дүн, байгаль, цаг уурын таатай уур амьсгал, зэрлэг амьтныг хамгаалах чиглэлээр гаргасан нутгийн иргэдийн санаачилга зэрэг нөлөөлсөн гэж судлаачид үзжээ. Зарим газарт аргаль шинээр идээшиж, бүртгэгдсэн тохиолдол ч бий гэнэ.
2023-12-08