Хан-Уул дүүргийн III хорооны нутаг, Яармагийн замыг АжилчныгудамжтайхолбохоорТуулголындээгүүршинээр тавьсан гүүрийн орчимд өчигдөр өглөө зам, тээврийн осол гарч, хүн амиа алдлаа. Онцгой байдлын байгууллагад осол гарч, машины эд ангид хүн хавчуулагдсан гэх дуудлага 07.45 цагт өгчээ. Үүний дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиж гэмтсэн нэг иргэнийг гарган, эрүүл мэндийн, амиа алдсан хүний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Ослыг харсан хүмүүсийн мэдээлж буйгаар 3914 У... улсын дугаартай “Тоёота приус”-ийн жолооч үргэлжилсэн цагаан шугам давж, урсгал сөрснөөс урдаасаа хойд зүг чиглэн замаараа явж байсан ижил төрлийн тээврийн хэрэгслийг мөргөн онхолдуулж, энэ ноцтой осол гарсан гэнэ. Жолооч нар согтууруулах ундаа хэрэглээгүй гэдгийг хууль хяналтын байгууллагынханмэдээлсэн юм. Урсгал сөрж, осол гаргах болсоншалтгаан нөхцөлийг тогтоохоор ТЦА-ны Мөрдөн шалгаххэлтсийнмөрдөгч, шинжээчид ажиллагаа хийж буй аж.