Жолоочийн үнэмлэхийг шинэчилнэ
Манай улс иргэний үнэмлэх болон гадаад паспортынхоо загварыг шинэчлээд буй. Тэгвэл удахгүй жолоочийн үнэмлэхийг ч шинэчлэхээр болсон байна. Уг үнэмлэхийн загварыншинэчилсэн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, иргэдээс санал авч эхэлжээ. Захиргааны ерөнхий хуулийн дагуу 30 хоногийн хугацаанд олон нийтээс санал авах аж.
2023-05-11
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Өнөө, маргаашдаа Алтайн уулархаг нутгаар цас хайлж, шар усны үер буух нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан бол шөнөдөө 5 хэм хүйтэн байна.
2023-05-11
Засгийн газрын зарим тогтоолыг хүчингүй болгов
2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасан.
2023-05-10
Энэ жил 730 автобусыг гурван үе шаттайгаар оруулж ирнэ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө
2023-05-10
Суулгац, үрслэгээ эрэлттэй байна
Паркийн модлог сарнайн үнэ 70 000 төгрөг. Энэ нь гурван метр өндөр ургадаг гэнэ. Түүнчлэн тоор болон давжаа алимны модны суулгац тус бүр нь 45 000, нэрснийх 80 000, үхрийн нүд, тошлойнх 25 000, усан үзмийнх 50 000 төгрөгийн үнэтэй байлаа. Жимсний моднуудаас хамгийн эрэлттэй нь чавга болон лийрийн суулгац гэдгийг борлуулагч аж ахуйн нэгжийнхэн хэлсэн. Худалдан авагчдын тухайд тэдгээр модыг хэрхэн арчлах, сортууд нь ямар ялгаатай зэргийг тодруулж байв.
2023-05-10
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд саналаа өгөөрэй
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.4.5-д “Төслийн талаарх иргэдийн болон тэдгээрийн хамт олон, байгууллагын саналыг УИХ-ын олон нийттэй харилцах бүх сувгаар хүлээн авч, төсөлд хэрхэн тусгасан тухай мэдээлж байх”-аар тусгасан. Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд иргэдээс санал авч эхэлжээ. Тодруулбал, sanal@parliament.mn цахим шуудан, “УИХ-ын Тамгын газар, Монгол Улс, 14201, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон” шуудангийн хаяг, d.parliament цахим хуудас, 51-267302 дугаарын утсаар холбогдож саналаа өгөх боломжтой аж.
2023-05-10