Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

БНСУ-аас 468.3 сая ам.долларын бараа худалдан авчээ

Эдийн засаг, хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар болон МҮХАҮТ хамтран Монгол Улс болон БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн төслийн гарал үүслийн дүрмийн бүлгийн бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ.
2026-06-25

Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Даншиг наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
2026-06-25

Өөрийн хүсэлтээр лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлбэл 20 000 төгрөг төлөх нь

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай 07 дугаар тогтоолыг энэ сарын 20-ноос мөрдөж эхэллээ. Эл тогтоолд эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн онцлох өөрчлөлт оруулсны нэг нь А13 маягтыг сэргээсэн явдал байв.
2026-06-25

“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягийг суллах хурлыг прокурорт мэдэгдээгүй гэв

Ногоон автобус”-ны гэх тодотгол­­­­той, улсын төсвийн хөрөнгөөр нийс­­­­лэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах тендерийг будилаантуулж, хөрөнгийг нь завшин, хуучныг засаж, сэлбэн оруулж ирсэн хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцсэн билээ.
2026-06-25

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) болон манай Оюуны өмчийн газар хамтран Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөрийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд Монголын хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг тус хөтөлбөрт хамрагдах аж. 
2026-06-25

“Цахим хөдөлмөр эрхлэгчид нэмэгдэж буй ч нийгмийн хамгааллын гадна үлдэх эрсдэлтэй”

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйг тодорхойлох “Монгол Улсын цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцууллаа. Энэ үеэр Платформ эдийн засаг дахь зохистой хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 193 дугаар конвенцын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Цахим шилжилтийг даган Монгол Улсад платформ хөдөлмөр эрхлэлт эрчимтэй өсөж, залуучуудад шинэ боломж олгож байгаа ч тэднийг албан бус салбарт үлдээх, нийгмийн хамгааллын гадна хоцроох эрсдэл дагуулж буйг мэргэжилтнүүд онцоллоо.
2026-06-25

Монгол “Азийн хамгийн тайван улс”-ын тоонд багтлаа

Дэлхийн энх тайвны индексийн энэ оны үзүү­ лэлтийг Австралийн Сидней хотод төвтэй Олон улсын эдийн засаг, энх тайвны институтээс 20 дахь жилдээ олон нийтэд танилцууллаа. Үүнд Монгол Улс өмнөх оныхоосоо дөрвөн байраар ахиж, нийт 163 орноос 34 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
2026-06-25

Хоршоо хэмээх “хорлон сүйтгэх ажиллагаа” 

Монголчууд бид хөгжлийн гарц, хөдөөгийн амь­жиргааг дэмжих “шидэт жор” хайх бүрдээ хоршоо гэдэг үгийг уриа лоозон шиг урдаа барьдаг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд ч “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, олон зуун тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий томоохон хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч эл хөдөлгөөн үнэхээр малчдыг үйлдвэрлэл, зах зээлтэй холбосон кластер тогтолцоог бий болгож чадсан уу гэвэл эргэлзээтэй. Харин ч сонгууль угтсан улс төрчдийн ээлжит шоу байх нь элбэг.
2026-06-25

Норвегийн викинг сэлүүр тренд боллоо

Норвегийн шигшээ баг ДАШТий өмнө викингийн дүрээр зургаа авхуулж байсан билээ. Дэлхийн аваргад ирээд тэд үнэхээр сайн тоглож, хоёр ялж, хэсгээ тэргүүлж байна. Норвегийн фенүүд багаа гоол оруулах болгонд завь сэлүүрдэж байгаа мэт гараа хөдөлгөж, хөдөлгөөндөө тааруулан “Ro!” хэмээн хашхирч байгаа.
2026-06-24

Агуу довтлогчдын өрсөлдөөнд Месси тэргүүлж байна

Мексик, Канад, АНУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд талдаа орж, хасагдах шатанд шалгарсан багуудын нэрс эхнээсээ тодорч байна. Мексик, АНУ, Герман, Франц, Норвег, Аргентин улс хэсгийн сүүлийн тоглолтоос үл хамааран, плей-оффт өрсөлдөх боллоо. Харин Иордан, Тунис, Хаити, Туркийн шигшээ баг хасагдаж, харих замдаа оров.
2026-06-24

Байгалийн зүүдний “хэлбэр” урлаг байж болох уу 

Зохиолчид өөрийн нэрийн хуудас болсон бүтээл (brand name) туурвин үлдээх нь бий. Шинэ цагийн уран зохиолд “Зүүдэнд сэрсэн домог буюу Тэнгүрва” хэмээх өгүүллэг бичлэгийн арга туурвил, агуулга хийгээд домог зүйн сэтгэмжийн эрэлхийллээрээ анхаарал татаж эхэллээ. Учир нь уншигчтай ярилцахыг хүсэж өөртөө татан урьж буй зохиомжоороо ялгардаг нь оюун санааны гоо зүй (spiritual aesthetics)-г нээх оролдлого юм.
2026-06-24

Олон бүс нутагт 50 хэмээс давж халжээ 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын температур 50 хэмээс давж халах нь 2023 оноос хойш эрчимжсэнийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-аас мэдээллээ. Тухайлбал, сүүлийн гурван жилд Хятад, Америк, Алжир, Пакистан, Мексик, Марокко, Иран, Энэтхэг, Саудын Араб зэрэг улсын газар нутагт агаарын температур аюултай түвшинд хүрсэн байна.
2026-06-24

Салбарын хэмжээнд цалин нэмэхэд 180-200 тэрбум төгрөг шаардлагатай гэлээ

Эрчим хүчний салбарынхан цалин нэмэх болон бусад асуудлаар ажил олгогч талтай хэлэлцээрт хүрээгүй тул энэ сарын 30-нд 08.00 цагт ажил хаяхаа мэдэгдсэн. Эл салбарын 6600 хүн ажил хаяхаа илэрхийлжээ. Тэгвэл энэ талаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхай үйлдвэрчний холбооныхон өчигдөр мэдээлэл өглөө. Эрчим хүчний салбарт 17 мянга гаруй хүн ажиллаж буйгаас 14 мянга нь тус холбооны гишүүн аж. Тэдний үндсэн цалин нь 1.8-2.5 сая төгрөг гэнэ.
2026-06-24

Нийслэлийн иргэнд шинээр газар олгохыг түр зогсоожээ

Иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэх хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаярын баталсан удирдамжийн дагуу өнөөдөр (2026.06.24) Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 онд хэрэгжүүлж байгаа ажлын явц, төлөвлөгөө, газар чөлөөлөлт, өмчлөх, эзэмших, Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт зэрэг тулгамдсан асуудлаар Нийслэлийн ИТХ-д Баянзүрх, Налайх, Багахангай дүүргээс сонгогдсон төлөөлөгчид Нийслэлийн болон дүүргийн газрын албаныхантай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
2026-06-24

Шалгалтын асуулт задарсан гэх дуулианы дараа Энэтхэгийн хоёр сая гаруй сурагч дахин шалгуулав

“Телеграм” сүлжээгээр дамжуулан шалгалтын материалыг худалдаалсан гэх мэдээллийн улмаас Энэтхэгийн эрх баригчид өмнөх дүнг хүчингүй бол­гожээ. Ингэснээр хоёр сая орчим сурагч дэлхийн хамгийн хүнд гэгддэг анагаахын элсэлтийн шалгалтыг өнгөрсөн ням гарагт хоёр дахь удаагаа өгсөн аж.
2026-06-24

“Алдар”-ын харваачид цэргийн ДАШТ-ээс иж бүрэн медаль гардлаа 

ХБНГУ-ын Варендорф хотод зохион байгуулсан байт харвааны цэргийн дэлхийн аварга шалгаруулах тав дахь тэмцээнд манай улсаас Л.Батсайхан ахлагчтай “Алдар” спорт хорооны баг дасгалжуулагч Б.Ганзоригийн удирдлагад оролцож, 19 орны цэргийн 200 гаруй шилдэг тамирчинтай цэц сорилоо.
2026-06-24

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн томоохон тэгш ой 2026 онд тохиож байгаа учир “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг тусгаар улсынхаа эрх чөлөөт байдал, Монгол цэргийн баатарлаг түүх, цог хийморийг бэлгэдэх, Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх, иргэд, залуучуудын эх оронч үзэл, Үндэсний бахархлыг нэмэгдүүлэх зорилгоор цэргийн техникийн болон 8,500 орчим цэргийн жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна.
2026-06-24

Зүүн бүсэд түүхий эд бэлтгэлийн гурав дахь цэгийг нээлээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод түүхий эд бэлтгэлийн цэгийн нээлт болжээ. Ийнхүү зүүн бүсийн хэмжээнд дулааны улиралд арьс, ширэн түүхий эдийг малчид, аж ахуйн нэгжүүдээс хүлээн авч, эдийн засгийн эргэлтэд оруулах анхан шатны бэлтгэлийн гурав дахь цэг ажиллаж эхэлснийг ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээллээ.
2026-06-24