"Залуучуудын зохистой хөдөлмөрийн төлөө нэгдье" өдөрлөг зохион байгуулав
Энэхүү өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын байгууллагууд, хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгж байгууллагууд, Төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын удирдах ажилтнуудад уг хакатоноос шалгарсан төслүүдийг танилцуулсан ба зарим төсөл хөтөлбөрүүдэд шууд болон техникийн дэмжлэг үзүүлэх анхны хэлцлүүд хийжээ.
2023-11-09
“Урт цагаан” төвийг яаралтай чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ
Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан иргэдээс санал авч буй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр тус байранд үйл ажиллагаа эрхэлж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ.
2023-11-08
Саксон мужийн 10 их дээд сургуулийн төлөөлөл Монголд иржээ
Монгол болон ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтооосны 50 жилийн ой ирэх онд тохионо. Иймд Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих жил” болгон зарлаад байгаа юм.
2023-11-08
Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан эхэллээ
Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “МЭРГЭЖЛИЙН ДУУЧИД, ҮНДЭСНИЙ ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН III УРАЛДААН” 2023 оны арваннэгдүгээр сарын 8-аас Улаанбаатар хотноо зохион байгуулна.
2023-11-08
"Урт цагаан"-ыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг 3122 дэмжжээ
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 3262 хүн саналаа өгснөөс 3122 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.
2023-11-08
Урамшууллыг нэмснээр сэрүүний улиралд шингэн сүүний нийлүүлэлт өсжээ
Засгийн газрын 2020 оны “Журам батлах тухай” 130 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хэрэгжүүлснээр хуурай сүүний импортын хамаарал буурч, сэрүүний улирлын шингэн сүүний нийлүүлэлт нэмэгджээ.
2023-11-08
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байна.
2023-11-08
“Чулууны хээ-9” үзэсгэлэнг зориорой
Тухайлбал ээрэм говийн мана гартаам, чүнчигноров, чулуужсан мод, опал (гэрэлтчимэд), оюу мэтийн үнэт, өнгөт хийгээд занар, зануул (алевролит), нангис (аргиллит), цахиур, бөсөл (туф), гиван (лимонит), гантиг, шохойн жонш зэрэг тунамал, бялхмал, хувирмал чулуулгийн өгөршил, хагарал, цуурал, хуурал, зүсэлтээс нэгэн цэг зураасны нэмэлт хачиргүйгээр өөрөө тодорсон 300-аад үзмэрт дэлгэн толилуулахыг эрэлхийлжээ. Тус үзэсгэлэн 2023 оны арваннэгдүгээр сарын 3-10-ны өдрийг дуустал олон нийтийн хүртээл болно.
2023-11-07
Гэр хороололд “What3words” хаягжилтын систем нэвтрүүллээ
“What3words” гэдэг нь хаягжилтын систем юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд интернэтгүй үед ч энэхүүаппликэйшнийг ашиглан, түргэнийэмнэлэг, онцгой, цагдаа дуудаж боломжтой. Мөн томчууд гэртээ урьсан зочны өөдөөс нь угтаж, “Одоо зүүн, дараа нь баруун, чигээрээ яв” гэх зэргээр заах шаардлагагүй. Тохиолдлын гурван үг сонгон, өөрийн байгаа газраа тодорхойлоод хаягаа танилдаа илгээснээр хаягийн илэрц тодорхой “замчилна”. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас цаашдаа гурван үгт хаягийг хэрэглэж хэвшихийг уриалсан. Улмаар эхний ээлжид E-Mongolia системийн “Ekids”-тцагдаагийн байгууллага, онцгой байдал гэх мэтчилэн яаралтай тусламжуудыг суулгаж өгсөн байна.
2023-11-07
Эрчүүд салах тухай 777 шалтаг боддог ч хэлж зүрхэлдэггүй
Тэр минь тэвэрт ойр, амьсгал нь дэргэд, атгах гар нь хажууханд юм сан, ай хорвоо. Гэвч алагхан зүрх минь алс холд орших шиг, хачин уйтай. Салъя гэхнэ ээ, шалтаан олдохгүй. Харин шалтаг бол 7 бүр 77, үгүй 777-г ч хэлж чадахаар байна. Гэвч бас үг эвлэхгүй нь. Хэлж ч чадахгүй, салж бүүр чадахгүй. Анх бид жинхэнэ хайраараа учирсан. Мөрөөдлийнхөө тухай ярьж, хотын гудмаар шөнөжин алхсан. Тэр минь сайн бүсгүй, сайхан эмэгтэй. Тэгэвч би одоо түүнд хайргүй...
2023-11-07
“Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг цуглуулж эхэллээ
Иргэдээс “Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ. УИХ-ын Хянан шалгах түр хороотой хамтарч ажиллаж, ирүүлсэн мэдээллийг тус дэд хороо хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж, Хянан шалгах түр хорооны сонсголд оруулах юм байна. sonsgol.mn нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд мэдээлэгчийн эх сурвалжийг заавал шаардахгүй гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдлээ.
2023-11-07
ШСХ-нд шүүгчийг хардсан, гүтгэсэн үндэслэлгүй гомдол их ирдэг
2022 оны байдлаар Шүүхийн сахилгын хорооны гишүүд 325 шүүгчид холбогдох зөрчлийн хэргийг шалгажээ. Үүнийг 117 нь хөдөөд ажилладаг шүүгч. Тиймээс ШСХ-ны гишүүд жилийн 365 хоногийн багагүй хугацааг хөдөөд томилолтоор өнгөрүүлдэг. Хамгийн гол нь 2017-2021 онд 74 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан боловч, шүүгч нар шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаснаар 18 нь л хариуцлага хүлээжээ. Харин бусад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үг.
2023-11-06
Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлдөж, IV-т орлоо
Манай улсаас дасгалжуулагч, Их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул оролцож, дөрөдүгээр байрт орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат энэ тэмцээнд 2022-2023 оны дундаж чансаагаар оролцсон байна. Нийт 11 өрөг тоглохдоо тэр дөрөв хожиж, долоо тэнцсэн бөгөөд ганц ч хожигдол аваагүй юм.
2023-11-06