“Алтан өргөө” олон улсын кино наадмыг ирэх тавдугаар сарын 9-11-нд зохион байгуулах нь. Эл наадмын хүрээнд “Голомт” сангийн дэмжлэгээр “Анхны алхам” богино хэмжээний кино зохиолын сургалт явуулахаар төлөвлөжээ. Сургалтыг Америкийн кино институтийн багш, дэлхийн олон оронд энэ төрлийн сургалт орж байсан туршлагатай мэргэжилтэн, продюсер Габриэль Келли удирдах юм байна. Эл сургалтын гол зорилго нь Монголын кино зохиолчдын авьяасыг хөгжүүлэхэд чиглэснийг зохион байгуулагчид онцолжээ. Шалгаруулалтад оролцохыг хүссэн хүмүүс энэ сарын 20-ноос өмнө www.mfi.mn/journal/news/news/ankhnii-alkham цахим хуудсанд хандан бүртгүүлэх боломжтой.
У.Сүрэн