ОХУ-ын Санкт-Петербург хотын Александринскийн олон улсын театрын фестивалийг нээхээр УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тус хотод очоод байна. Монголын төрт ёсны түүх, Хүннү гүрний тухай өгүүлэх “Тэнгэрийн хүү” жүжгийг тус театрын тайзнаа маргааш, нөгөөдөр тоглож, эл фестивалийг нээх аж.
Фестивалийг 2006 оноос уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд уламжлалт болон орчин үеийн театрын урлагийн хөгжлийг дэмжих, улс орнуудын уран бүтээлчдийн соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Мөн дэлхийн театрын урлагийн чиг хандлагыг тодорхойлдог олон улсын томоохон наадмуудын нэг юм. Түүхэн байр суурь, баялаг урын сангаараа дэлхийн шилдэг театруудын нэгт тооцогддог Александринскийн театрын тайзнаа Монголын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” жүжгээ толилуулах нь хоёр орны театрын уран бүтээлчдийн соёлын хамтын ажиллагааны нэгэн чухал үйл явдал болж буй.
Ташрамд дурдахад, энэ удаагийн фестиваль Александринскийн театр байгуулагдсаны 270 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм
У.Сүрэн