Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын охины "Инстаграм"-д нийтэлсэн зураг олны анхаарлыг татсан юм. Уг асуудлын талаар сэтгүүлч асуулаа. Тэрбээр "Миний сарын цалин 3 сая төгрөг орчим. Цалингийн картад орсон мөнгөө зарцуулаад явж байна. Мөн гэр бүлийн хамаарал бүхий компанийн орлогууд хөрөнгө оруулгын мэдүүлэгт бүртгэгдсэн.
"Хамаг монгол групп" ХХК нь барилга худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэр бүлийн хамаарал бүхий хүн үйл ажиллагааг нь хөтөлж явуулдаг. Ийм асуулт тавьж магадгүй гээд хамаарал бүхий хүмүүсээс жилд хэдэн төгрөгийн татвар төлдөг тухай асуусан. Сүүлийн 8 жилийн дунджаар жилд 300-400 орчим сая төгрөгийн татвар төлдөг. Татварын ерөнхий газрын нээлттэй мэдээллийн санд бий. Гэхдээ миний хамаарал бүхий компани Төрийн худалдан авах ажиллагаанд нэг ч удаа оролцоогүй" хэмээн хэлэв.