Манай улсад зохион байгуулдаг аялал жуулчлалын хамгийн том нэгдсэн арга хэмжээ “ITM Mongolia” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Мишээл экспо”-д боллоо. Үзэсгэлэнд ОХУ-ын Буриад улсын Соёлын яам, БНХАУ-ын Өвөр Монголын Аялал жуулчлалын холбооны төлөөлөл болон 21 аймгийн аялал жуулчлалын байгууллага, тур оператор компанийнхан оролцож, гадаад, дотоодын жуулчдад бүтээгдэхүүн, үйлчилгээ, бодлого, үйл ажиллагаагаа танилцуулав.
Энэ үеэр Монголын аялал жуулчлалын холбооны хон Олон улсын стандартын академитай хамтран аялал жуулчлалын стандартын хэрэгжилтийг дэмжих, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх мэргэжлийн сургагч багш бэлтгэх сургалтын хөтөл бөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Үзэсгэлэнгийн үеэр эхний ээлжийн сургалтыг зохион байгуулж, орон нутгийн мэргэжилтнүүдийг хамруулав.
Энэхүү санаачилга нь аялал жуулчлалын стандартыг сурталчлан таниулах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг нь дэмжих замаар салбарын үйлчилгээний чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэв. Иймд дээрх хоёр байгууллагынхан цаашид сургагч багш бэлтгэх шаталсан сургалт, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр зөвшилцжээ.
Ж.Сувд