Төрийн соёрхолт зураач Цэрэннадмидын Цэгмэд “Монгол-2” бие даасан үзэсгэлэнгээ “Hue art gallery”-д то ли луулж бай на. Уг үзэсгэлэн ирэх сарын 3 хүртэл олны хүртээл бол гох юм.
Тэрбээр өнгөрсөн сард “Хаан” галерейд дэлгэсэн “Монгол” үзэсгэлэнгийнхээ үргэлжлэл болгон энэхүү бүтээлүүдээ дэлгэжээ. Түүний уран бүтээлийн цөм нь зөн совин, дотоод мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх юм. Зураач оюун бодлын хү лээснээс ангижирч, сэтгэлээ чөлөөтэй нээснээр далд ертөн цийн мөн чанарыг бүтээлдээ амилуулдаг гэж үздэг. Энэ нь ч түүний зураглал, өнгө, зохиомжоос илэрхий байдаг. Ц.Цэг мэд “Монгол” үзэсгэлэнгээрээ дамжуулан нүүдэлчдийн уламж лалт сэтгэлгээ, байгаль дэлхий, хүн төрөлхтний оршихуйн холбоог илэрхийлэхийг зорьжээ. Үзэсгэлэнгийн нэр төдийгүй бүтээл бүрд шингэсэн бэлгэдэл, дүрслэл нь Монголын тухай ойлголтыг зөвхөн газар нутаг, түүх соёлоор хязгаарлахгүйгээр оршихуй, сэтгэлгээ, байгальтайгаа ха рил цах харилцааны түвшинд илэрхийлснээрээ онцлогтой.
Тэрбээр 1979-1985 онд В.И.Суриковын нэрэмжит Дүрслэх ур лагийн академид суралцсан бөгөөд дэлхийн 20 гаруй оронд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэж байв. Мөн дүрс лэх урлагаас гадна уламжлалт өв соёлыг түгээн дэл гэрүү лэхэд хувь нэмрээ оруулж, монгол тулааны урлагийг бясал галтай хослуулсан “Ушу”, “Банди-зо” сургалтыг тогтмол зохион байгуулдаг аж.
У.Сүрэн