Сирид үйлдэж буй зохион байгуулалттай алан хядах ажиллагааны ард хэн байгаа, Башар Асад яагаад бусдын тусламжгүйгээр “Исламын улс”-ын учрыг олчихож чадахгүй байгаа, алан хядагчдыг хэн бэлтгээд байна, сиричүүд ямар үнээр эх орноосоо дүрвэж буй гэх мэт асуултад Оросын Үндэсний аюулгүй байдлын академийн тэргүүн, дэслэгч генерал Арсен Александрович Реаны өгсөн хариултыг сонирхуулъя.
-Арсен Александрович Та саяхан Сирид очоод иржээ. Тэнд чухам юу болж байна вэ?
-Сүүлийн нэг сард би Сирид хэд хэд очлоо. Сирид болж буй үйл явдал нь Сирийн дотоод зөрчил байхаа хэдийнэ больсон, миний бодож буйгаар юуны урьд Оростой сөргөлдөх түшиц газар Сирид бий болгох зорилгоор энэ улсыг сүйрүүлэх сонирхолтой улсуудаас Сирийн дотоод байдалд хүчээр оролцож буй (“интервенц”) учраас Сири дангаараа “Исламын улс”- ын эсрэг тэмцэх боломжгүй болсон нь илт байна. Орос жаахан хожуу ч гэсэн энэ явдалд оролцоог үй бол Башар Асад эрх мэдлээ хадгалж үлдэхэд үнэхээр хэцүү болох байжээ. Одоогийн байдлаар Сирийн газар нутгийн 60 хувь нь алан хядагч бүлэглэлийн хяналтад орсон байна шүү дээ.
-Сирийн одоогийн төр, засаг ялах найдвар байна уу. Тэнд болж буй дайныг “иргэний” гэж нэрлэж болж байна уу?
-Би бол “иргэний дайн” гэж хэлж чадахгүй. Хэрэв иргэний дайн байсансан бол өргөн хүрээтэй дайны ажиллагаанд хүрэлгүйгээр, энгийн хүн ардын амийг сүйтгэлгүйгээр сөрөг хүчинтэйгээ хэл амаа олж болдог юм. Гэтэл Башар Асадын сөрөг хүчин болоод байгаа хүмүүс нь Туркэд байх бөгөөд Сирийн ард түмний эрх ашгийг хамгаалахгүй. Асадыг унагахыг шаардан Босфорын хоолойд кофе ууж сууна. Башар Асад “Алан хядагчидтай яаж ярилцаж тохирох юм бэ” гэж хэлж буй нь зөв. Яагаад гэвэл сөрөг хүчин гээд байгаа нь хууль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгчийнхөө эсрэг байлдаж буй алан хядагчид. Гадаад орнууд хөндлөнгөөс оролцоогүй бол Башар Асад улс орондоо дэг журам тогтоочихож чадах байсан.
-Ямар улсууд хөндлөнгөөс оролцоод байгаа юм бэ?
-Юуны түрүүнд АНУ, Израиль, бас Катар, Саудын Арави гээд мөнгөөр ивээгчид. Тэд мөнгө, зэвсэг өгч, мэргэжлийн алан хядагчдыг нь сургаж бэлтгэн “Исламын улс”-ыг бодитоор төвхнүүлж байгаа юм. “Исламын улс”-ын дайчдыг гадаадын чадварлаг мэргэжилтнүүд бэлтгэж байгаа учраас үйл ажиллагаандаа орчин үеийн аргыг хэрэглэж байна. Дайснуудыг нь мөнгө, шинэ зэвсэг, хүн хүчээр гадныхан тэтгэж байгаа болохоор Сирийн генералууд хэчнээн туршлагатай байлаа ч, юу ч хийж чадахгүй байна.
-Энэ хэрэг явдалд Орос оролцох болсноос хойш хүчний харьцаа ямар болов. Хууль ёсны Ерөнхийлөгчийн засаглалыг нь хадгалж үлдэж чадах нь уу?
-Урьдчилан таамаг хийхэд эрт байна. Нэг жилийн хугацаанд АНУ болон Итали, Францын нисгэгчдийн хийж чадаагүйг манай шилдэг нисгэгчид хэдхэн өдрийн дотор Сирид хийлээ шүү дээ. Манай цэргийнхний ур чадварын тухайд ярих юм байхгүй. Оросын нисгэгчид дэлхийд толгой цохидог юм. Сирийн хэрэг явдалд Орос оролцсоныг америкчууд яагаад эсэргүүцэж байна вэ гэвэл “Исламын улс”-ын эсрэг тэмцэж буй АНУ тэргүүтэй олон улсын эвсэл өнгөрсөн хугацаанд чухам юу хийснийг нь дэлхий дахинд бид харуулчихлаа шүү дээ. Тэд ердөө Сирийн дэд бүтцийг л бөмбөгдөж, соёлын өвүүдийг нь устгаж, энгийн иргэд оршин суудаг хот, суурингуудыг л дэлбэлж. Тэгвэл манай нисэх хүчин цохилт өгөх газраа сонгож авч байгаа учраас түүх, дурсгалын нэг ч обьектыг сүйтгээгүй, энгийн иргэдэд ч хохирол учруулаагүй. Америкчууд болон түүний холбоотнууд ингэж хандахгүй байгаа. Түүнээс гадна мэдээллийн дайн хийсээр байна, энэ талаар Оросын мэдээллийн хэрэгслүүд дутмаг ажилласан. Дайн эхлээд дөрвөн жил болж байхад манай хэвлэл, мэдээллийнхэн Сирийн талаар одооноос л ярьж эхэлж байна. Бид зөвхөн Сирийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг нь хангаж байгаа төдийгүй Оросын төр, улсыг ганхуулахад ашиглах түшиц газар бий болгуулахгүйн төлөө тэмцэж буй учраас одоо энэ тухайгаа ярьж байх нь чухал.
-Гэтэл Сири чинь нутаг дэвсгэрийн хувьд Украин шиг Орост ойрхон биш шүү дээ.
-Түүхийн ямар ч үед, Сирийн дайны явцад ч Сирид христос шашинтны үе тасраагүй юм. Тэнд XVII, XVIII зууны үед орос офицеруудыг оршуулсан газарт би очиж үзэж байсан. “Исламын улс” бий болохоос өмнө тэдгээрийг огт хөнддөггүй байсан бол одоо бүх загалмайг нь аваад хаячихаж. Оросын, христос шашинтны юм бүхнийг үзэн ядах байдал тэнд бий болж байна. Уг нь христийн шашин чинь Сириэс эхэлж дэлхийн олон оронд тархсаны дотор Орос ордог юм. Тэгвэл энэ шашныг устгах аян Ойрхи Дорнодоос эхэлж байна. Хэрэв бурхан нь ивээгээд “Исламын улс” гээч бий болчихвол түүний үр дагавар нь маш аюултай байх болно. Би лалын шашныг олон жил судалсан хүн, зөнч Мухамед нь лалын тусгаар улс байгуулах тухай ганц ч үг хэлээгүй байдаг. Сирид лалын хийгээд христос шашин зэрэгцэн оршсоор ирсэн. Тэгтэл “Исламын улс” хожим нь ОХУ-ыг ганхуулах, Оросыг лалжуулах зорилгоор тус улс дахь шашны тэнцвэрийг алдагдуулахыг хичээх болж. Орост чинь 20 сая лалын шашинтан байдаг юм.
-Улс оронд нь яг одоо юу болж байгааг Сирийн хүн ам ойлгож ухаарч байх шиг байна уу. ОХУ-ын явуулж буй үйл ажиллагаанд хэрхэн хандаж байх шиг байна вэ?
-Үүнийг үгээр илэрхийлэхэд түвэгтэй. Сирич үүд орос хүмүүст их сайн, Сирид сүйрэл тохиолдохгүй байх ганц найдвар нь Орос гэж үздэг юм. “Исламын улс” тэнд ямар шашинтайг нь харгалзахгүй бүгдийг устгаж байна. Би Хомс мужийн захирагчтай уулзахад түүний анд нөхрийг тамхи татдаг гээд хоёр хурууг тайраад хаячихсан гэж ярьж байсан. Энэ чинь юу болж байна аа. Лалын шашинтныг ал хэмээн Саудын Арави, Катар улсууд “Исламын улс”-ын алан хядагчдад мөнгө өгч байна шүү дээ. Манай улсын саяхны түүхийг сөхөж Чеченийн нэг, хоёрдугаар дайныг авч үзвэл энэ нь одоо энд тэнд дайн самуун өдөөж яваа хүмүүсийн бодож боловсруулсан төсөл байдаг. Тэр хүмүүс Гүржид, Украинд дайн өдөөсөн. Одоо тэдний зорилго нь лалын шашин болоод байна. Энэ маш аюултай учраас л Орос улс оролцохоос аргагүй болсон юм.
-Сирийн хэрэг явдалд Орос оролцох болсноор цус урсгасан дайн өдөөчихөж байгаа юм биш үү. Одоогийн байдлыг Афганистантай харьцуулж үзэж болмоор санагдах юм.
-Аль алинд нь бид хууль ёсны эрх баригчдынх нь хүсэлтээр хөдөлсөн. Тэгэхдээ Афганистанд зөвхөн Зөвлөлтийн цэрэг орсон бол одоо Сирид Орос улс, Иран, Ирак, Сири гээд бүхэл бүтэн эвсэл хамт байна. Иран бол Сирийг дэмжиж буй бүс нутгийн хэмжээний хүчирхэг гүрэн. Афганистаны тухайд гэвэл Карзай (2004-2014 онд тус улсын Ерөнхийлөгч байсан)- тай уулзахад манай цэрэг тус улсаас гарсанд харамсдагаа хэлж байсан. Дараа нь юу болсон гээч. “Бүх цаг үеийн аугаа Ерөнхийлөгч” Михаил Горбачевийн шийдвэрээр манай арми Афганистанаас гарснаар дайн Тажикистанд шилжиж иргэний дайн энд 10 жил үргэлжилсэн. Тажикистанд үзүүлэх дарамтаа жаахан сулруулмагц дайн Чеченьд “ирж” бас л 10 жил болсон. Үр дүн нь амь үрэгдсэн орос, чечень гэмгүй залуус. Одоо хэрэв Сирид Орос оролцохгүй бол бид ямар хохирол амсахыг төсөөлөөд үз дээ.
-Байлдааны ажиллагаа хэр удаан үргэлжлэх бол. Оросын оролцож буй эвсэл ямар зорилго өвөрлөж байгаа вэ?
-Алан хядагчдыг Сирийн нутгаас шахан гаргах, тэгэхдээ тэднийг ямар ч нөхцөлд тарааж бутрааж болохгүй, Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг үл зөвшөөрөх нь манай зорилго. Асад явчих юм бол бурхан минь Ливиэс тав дахин айхтар юм болно. Тэнд улсаа аваад явчих бодит хүч байхгүй болохоор ийм юм болбол яах бол гээд төсөөлөхөд ч аймшигтай. “Исламын улс” энд дэмжлэг хүлээхгүй байгаа, түүнд эзлэгдсэн нутагт эрх мэдэл нь харгис, хэрцгий үйлдэл дээр нь л тогтож байна. 1941 онд соёлтой Европ манай газар нутаг руу орж ирэхэд яг ийм юм бидэнд тохиолдсон. Тэд манай цэргүүдийг цаазалж, хүүхдүүдийг алж, одоо “Исламын улс”- ын хийж буйг л хийж байсан. -Тэд ямар нэг юм тохирчээ, чухам тэгээд л Сирид Орос дэмжлэг үзүүлж эхэллээ гэх бодол Владимир Путин, Барак Обама хоёрыг уулзсаны дараа олон хүнд төрсөн дөө. -Миний хувийн бодлоор бол тэд юуны ч тухай тохиролцоогүй, тэгээд л Сирид цэргийн ажиллагааг эхлүүлсэн хэрэг. Америкчууд бол Сирид шууд хүчээр түрээ барихад бэлэн байтал