Монгол орны хэмжээнд өнгөрсөн зургаадугаар сард 30.2 мм хур тунадас орсон нь 2025 оны мөн үеийнхээс 5.4 хувиар ахиу, олон жилийн дунджаас 14.7 хувиар бага үзүүлэлт болсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Ингэснээр 2026 оны зургаадугаар сар 1940 оноос хойших буюу сүүлийн 86 жилийн түүхэн дэх хамгийн бага хур тунадастай 32 дахь сар болжээ.
Зургаадугаар сард жилийн нийлбэр хур тунадасны 18 хувь нь ордог гэнэ. Тодруулбал, нутгийн хойд хэсгээр 50.1-95, говь цөлийн бүсэд 25-50 мм хур тунадас ордог байна. Харин өнөө жил дунджаас 5-6 дахин бага хур тунадас оржээ. Долоодугаар сард ч манай орны ихэнх нутагт олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэйг цаг уурчид мэдээлж байна. Үүний улмаас агаар, хөрс хэт халж, хуурайшилт нэмэгдэх эрсдэлтэй тул болзошгүй аюул ослоос сэргийлэхийг зөвлөлөө.
Н.Дүүлэн