Улаанбаатар хотын ногоон бүс буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ойн санд өчигдрөөс хөнөөлт шавж устгах ажил эхлүүлснийг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Тус байгууллагынхан 2024-2025 онд хотын ногоон бүсэд хортон шавжийн болон өвчний эрсдэлийн судалгаа хийгээд Сибирийн хүр, Якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч эрвээхэй голомтлон тархсаныг тогтоожээ. Тэгвэл өнөө жил дээрх гурван дүүргийн ойн сангийн 3500 га талбайд авиа микробиологийн аргаар хөнөөлт шавж устгахаар төлөвлөсөн байна.
Шавж устгалд ашиглаж буй бактерийн био бэлдмэл нь хүний эрүүл мэндэд шууд хор хохирол учруулахгүй ч бохирдсон байгалийн жимс, самар зэргийг хэрэглэсэн тохиолдолд сөрөг нөлөө илэрч болзошгүй гэнэ. Иймд хотын ногоон бүсэд зорчигч иргэдийг нэг сар орчмын хугацаанд байгалийн дагалт баялаг түүхгүй, ашиглахгүй байхыг нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулав.
Ж.Сувд