Монголын Залуучуудын холбооноос “Next Stop” харшийн наадмыг жил бүр зохион байгуулж, тухайн оныхоо нийгэм улстөр, бизнес эдийн засгийн салбарын шилдэг залуусыг тодруулдаг бөгөөд шилдгээр шалгарсан “Оны залуу”-с залуучуудад зориулан лекц уншдаг уламжлалтай билээ. Тэгвэл 2015 “Оны залуу” лекц энэ сарын 31-нд Төрийн ордны Их танхимд лекц болох гэж байна. Өнгөрсөн онд салбар салбарын эрхмүүдээс рейтингээрээ тэргүүлж нийгэм улс төрийн “Оны залуу”-аар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу”-гаар UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин нар тодорсон юм. Тэгвэл эдгээр эрхмүүд тогтсон уламжлалын дагуу ийнхүү лекц уншихаар болжээ. Бүртгэл аравдугаар сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 26-аас эхлэн урилга тараагдах юм байна. “Оны залуу” лекцэнд сонирхсон залуучууд хамрагдах боломжтой бөгөөд https://docs.google.com/forms/d/1HbEZyGGIUZ1NMTZ-CvSzxXgcg6Dm-TjtP955az_86lA/viewform гэсэн хаягаар бүртгүүлэх юм. Төрийн ордонд ганцхан удаа болох уг лекцэнд залуус та бүхэн амжиж бүртгүүлээрэй.