Эрүүл мэндийн хөгжлийн төв, ГССҮТ болон Франц улсын Пьер ба Мари Кюригийн их сургууль, Парисын VII Дидирогийн их сургууль хамтран, манай эмч нарыг гэмтлийн мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулав. 2016 он дуустал эмч нарыг үе шаттай сургах бөгөөд бүгдэд нь Пьер ба Мари Кюри, Парисын VII Дидирогийн их сургуулийн үнэмлэх олгон, төслийн төгсгөлд нэг эмчийг Францад сургах юм байна.
Уг сургалтаар аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, ГССҮТ, ЭХЭМҮТ, Төмөр замын нэгдсэн эмнэлэг болон Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч нарыг ахмад ба залуу гэж хоёр хуваан хичээл заажээ. Залуу эмч нарт нуруу, нугасны гэмтэл, нурууны яс, үений, нурууны дискний үрэвсэл, хүүхдийн багана нурууны муруйлт, багана нурууны хавдрын шинжтэй өвчний үед авах арга хэмжээ авах талаар сургасан бол ахмад эмч нарт нуруу, нугас, хүзүү, бүсэлхийн нугаламын гэмтэл, багана нурууны ясны, үений үрэвсэл артрит, остеомиелит зэргийг эмийн эмчилгээ, мэс заслын аргаар хэрхэн эмчлэхийг заасан байна.