Ам.долларын ханш буурсан нь алтны үнэд эергээр нөлөөлсөн тухай marketwatch.com цахим хуудсанд мэдээлэв. Лхагва гаригт унци алтны үнэ 1180 ам.долларт хүрсэн нь зургадугаар сарын 23-наас хойших хамгийн өндөр дүн болохыг “Reuters” уламжлав. Өнгөрсөн баасан гаригт Нью-Йоркийн “Cоmex” биржид ирэх арванхоёрдугаар сард худалдан авах алтны ханш 1.2 хувиар өсөн, унци нь 1179.9 ам.долларт хүрэв. Энэ нь сүүлийн таван сард анх удаа 200 өдрийн дунджаас дээшилсэн дүн болжээ. Тэгвэл уг таваарын спот ханш нь 1180.8 “ногоон”-той дүйж байв. Өнгөрсөн долоо хоногт шар металлын ханш нийт 2.4 хувиар өссөн байна.