“1000 айлын орон сууц” төсөл Говь-Алтай аймгийн төвд хэрэгжиж эхэллээ. Төрийн орон сууцны корпорац уг төслийн хүрээнд Есөнбулаг сумын Баянхайрхан багт “Солонго” хороолол барихаар шав тавилаа. Тус хорооллын эхний хэсэг болох 120 айлын орон сууцыг “Хөх бүрдний эх”, “Аксу-Алтай” компанийн түншлэл барихаар шалгарчээ. Дараа жилийн өдийд Улсын комисст хүлээлгэн өгөх энэхүү хороолол 3.8 км хатуу хучилттай авто болон унадаг дугуйн замтай байх аж.