“Болд Дархан хөгжил” сангаас Дархан-Уул аймгийн Ахмадын хороонд 33 хүний суудалтай том аврын автобус бэлэглэлээ. 1980-1990 онд Дархан хотын нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Болд даргын үр хүүхдүүд 2012 онд тус санг байгуулжээ. Ахмадын хорооны дарга Д.Энхтайван өмнө нь тус сангийн тэргүүн Б.Цэнгэлд тулгамдсан асуудлаа танилцуулан, автобус дутагдалтай байгааг хэлсэн аж. Харин одоо тус аймгийн 8951 өндөр настан автобустай боллоо.