Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Монгол Улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийг тоолж байна. Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, Монголд оршин сууж буй гадаадын иргэн, харьяалалгүй хүний нэгдсэн бүртгэл, хяналт сайжрах гэнэ. Тооллогыг ирэх сарын 13 хүртэл зохион байгуулах аж.