Баянгол дүүрэгт дахин нэг хүүхдийн эмнэлэг энэ сард ашиглалтад оруулах гэж байна. Тус дүүргийн 15 хорооны хүүхдүүд Сонгинохайрхан, Хан-Уулын Хүүхдийн эмнэлэгт ханддаг байсан бол эрүүл мэндийн цогцолбор ашиглалтад орсноор энэ зовлон бага ч болов арилсан юм. Гэсэн ч өвлийн оргил ачааллын үед ор хүрэлцэхгүй байсан учраас Долдугаар төвийнхөө хуучин барилгыг 500 сая төгрөгөөр Хүүхдийн эмнэлэг болгон засварлажээ.
Тус дүүргийн эрүүл мэндийн салбарт сүүлийн гурван жил нийт 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор нь 3.9 тэрбумаар “боссон” бол удахгүй ашиглалтад оруулах Ахмад настны нөхөн сэргээх төв, хүүхдийн эмнэлгийг нийт 3.6 тэрбум төгрөгөөр барьж буй аж. Ингэснээр Баянгол дүүрэгт Хүүхдийн дөрвөн эмнэлэг иргэдэд үйлчлэх нь.