Өчигдөр буюу аравдугаар сарын 19-ны 19.00 цагийн орчимд нийтийн тээврийн автобус хичээлээ тараад зам гарч явсан хүүхдийг мөргөж гэмтээжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Доржийн гудамж, Саруул тэнгэр-2 захын урд замд "Тэнүүн Огоо" ХХК-ийн “Daewoo Bs-106” маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 16 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн байна. Хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасагт шалгаж байгаа юм байна.
Мөн ХУД-ийн нутаг Ажилчдын гудамж "Монфреш" ХХК-ийн баруун замд Т.Маrk-2 маркийн автомашины жолооч Э нь Т.Kluger маркийн Н жолоочтой, D. Altis маркийн Ж жолоочтой, Т.Corolla маркийн Т жолоочтой 29 настай эрэгтэй Ж нарын 6 хүн гэмтсэн байна. Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ.