Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс 75 км зайтай орших Номгон багийн Зүүн загийн ус хэмээх газарт тэмээ өвчилжээ. Энэ тухай дуудлага аравдугаар сарын 15-нд аймгийн Мал эмнэлгийн газарт ирсэн байна. Малын хоёр эмчийг газар дээр нь очиж үзэхэд найман ингэ өвчилсөн байсан аж. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний урьдчилсан хариугаар потулизм гэдэг нянгаас үүссэн өвчин буюу хурц хордлого байж болзошгүй гэж гарчээ. Ихэвчлэн малын сэг зэм, үжир яснаас халддаг энэ өвчин тэмээнд тусах нь тун гэнэ. Зүүн загийн усанд гурван айлын 70 гаруй ингэ байгаа аж. 7-8 км зайтай намаржиж буй бусад айлуудын тэмээ зүгээр байгаа агаад өвчин гарсан хотонд зөвхөн ингэ халдвар авч, үхэж байгаа гэнэ. Өвчилсөн тэмээнүүдийн долоо нь үхжээ. Тиймээс тус аймгаас ажлын хэсэг гарган, бэлчээр, ус, өвчилсөн болоод үхсэн тэмээний ялгадас, цусыг шинжлүүлж байна. Хариу нь энэ сарын 22-нд гарна.