Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эко уур амьсгалын дасан зохицох сангийнхны дэмжлэгээр Баяндун сумын Наранбулаг багт хөв цөөрөм барьж ашиглалтад орууллаа. 18854 мянган шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай уг хөв цөөрмийг “Гидроком байгууламж” ХХК-ийн зураг төслийн дагуу “Тангра-Абб” компани нийт 71.5 сая төгрөгөөр барьж гүйцэтгэжээ. Нутгийн иргэд энэхүү хөв цөөрмийг түшиглэн урд талд нь 12 га газарт жимсний аж ахуй байгуулж, эргэн тойронд нь хашаа хатган, хамгаалсан байна. Цаашид энэ газрыг амралт зугаалгын бүс болгон тохижуулах санаачилга гаргаад байгаа аж.