Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани хаалттай хүрээнд 7.1 сая ширхэг хувьцаа арилжин нэг сая ам.долларын санхүүжилт босгохоор төлөвлөж буй тухай marketwired.com цахим хуудас мэдээлэв. Тодруулбал, нэгж хувьцааг 0.14 ам.доллараар худалдах аж. Энэхүү хөрөнгийг “Баян хөндий”, “Алтан нар” төслийн талбайд судалгаа хийхэд зарцуулах гэнэ. Дээрх хаалттай хувьцааны арилжааг ирэх арваннэгдүгээр сарын 3-нд хаах юм байна.