БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Нэр төр эрхэмсэг амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Наранцогт болон тус ТББ-тай хамтран ажилладаг БНХАУ-ын Шилийн гол аймгийн “Тулга, хайр халамж” холбооны тэргүүн С.Түмэнжаргал, “Сайн хүн” аяныг санаачлагч Д.Сайжраа нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. “Нэр төр эрхэмсэг амьдрал”-ынхан Монгол орны найман аймгийн 41 сум, нийслэлийн долоон дүүрэгт нийт 66.000 мод тарьжээ. Цаашид ч мод тарих хөдөлгөөнөө үргэлжлүүлэхээ дуулгасан юм. Н.Батцэрэг сайд “Монгол орны усны түвшин жил ирэх бүр доошилж буй энэ үед ойжуулалтын ажил зохион байгуулахаас өөр аргагүй ч бидэнд хөрөнгө, хүн хүч, тарьсан модоо эзэнжүүлэхээс эхлээд шийдвэрлэх олон асуудал бий. БОНХАЖЯ мод тарьж буй та бүхний хөдөлгөөнийг бодлогын хувьд дэмжих болно” гэсэн юм.