ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж энэ сарын 19-нд МИАТ ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайханыг албан тушаалаас нь чөлөөлж, тус компанийн Хонконг дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан Төмөрбаатарын Тамирыг оронд нь томилжээ.
Г.Жаргалсайхан, Т.Тамир нар тухайн оройдоо ажлаа хүлээлцсэн юм байна. Т.Тамирын талаар МИАТын ажилтнууд “Өндөр боловсролтой, зан харилцаа сайтай, ажлаа мэддэг, соёлтой, шижигнэсэн залуу” хэмээн үнэлж байв. Тэрээр 1980 онд төрсөн аж.
Х.ЭРХЭМ