Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг угтаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 257 дугаар тогтоолоор баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийг энэ сарын 23-ны өдрийн 11:00 цагт “Тэнгис” кино театрт зохион байгуулна.
Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо, “Тэнгис” кино театр, “Шударга Монгол цагдаа” ТББ хамтран зохион байгуулна.