Дорнод аймгийн төвд байрлах 51-р байранд “Аз хур” номын дэлгүүрийн салбар нээгджээ. Хөдөө орон нутагт номын томоохон дэлгүүрийн сүлжээ нээгдэж байгаад ном сонирхогчид сэтгэл дүүрэн байна. Өмнө нь номын ганцхан лангуу худалдааны төвд ажиллаж байсан нь иргэдийн оюуны цангааг тайлахад хангалтгүй байсан удаатай. “Аз хур”-ын салбарыг “Таны жолоо” авто курсийн захирал П.Алтанцэцэг ажиллуулж байгаа аж.