
Киноны үнэ цэнийг түүний гоо зүй ба утга санаа тодорхойлно. Мөн аливаа бүтээл он цагийг эрхшээх нь ч үүнд хамаатай буюу. Олонд хүрсэн даруйдаа асар их ашиг олж, шуугиулсан ч кино урлагийн намтарзузаантүүхийн дунд гээгдэж, арчигдсан нь олон. Сайн кино асуулт үлдээдэг бол муу нь бэлэн зэлэн санаа “чулуудчихаад” гүйчихдэг ч юм шиг ээ.
Хүн төрөлхтний оюуны өвийн охь, дээж, Хомерийн “Одиссэй”-г дипломгүй эрдэмтэн гэгддэг Кристофер Нолан найруулж, дэлгэцийн уран бүтээл болгосноор үзэгчид “амьсгалж” буй энэ үед удаан исгэсэн дарс мэт, олон улсын кино хүрээлэн, судлаач, шүүмжлэгч, найруулагчдын санал асуулгаар торойсон, амьдралдаа заавал нэг удаа үзэх уран бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин уншигч таны амралтад зориулан ирэх наймдугаар сарыг дуустал цувралаар нийтэлнэ. Эхний цувралд ямар гайхлууд багтсаныг сонирхоно уу.
“ТОКИОГИЙН ТҮҮХ” (TOKYO STORY, 1953)
Тус киноны үйл явдал дайны дараах үйлдвэржилт хурдацтай явагдаж буй Японы нийгэмд өрнөнө. Хөдөө тосгонд амьдардаг өндөр настан Шукичи, Томи нар хотод суурьшин, завгүй амьдрах болсон үр хүүхдүүдтэйгээ уулзахаар нийслэл Токиог зорьдог. Гэвч их хотын хэмнэл, өдөр тутмын ажил төрөлдөө түүртсэн хүүхдүүд нь эцэг, эхээ хүндэтгэн хүлээж авах ч тэднийг алсдаа дарамт мэт үзэж эхэлдэг. Харин дайнд амь үрэгдсэн хоёр дахь хүүгийнх нь бэлэвсэн эхнэр Норико л хадам эцэг, эхдээ чин сэтгэлээсээ хандаж, халамжилна. Эцэст нь өндөр настнууд хотоос буцаж, удалгүй эхнэр Томи нь насан эцэслэхэд үр хүүхдүүд нь оршуулгын ёслолд ирэх бөгөөд амьдралын урсгалд хүний мөс, гэр бүлийн нандин холбоо хэрхэн элэгдэн замхарч буйг уран сайхны аргаар, туйлын эгэл жирийн дүрсэлсэн юм. Найруулагч Ясужиро Озугийн энгийн бөгөөд дэгжин хэв маягтай эл кино гайхалтай нэгэн жигд. Энэ мэт амьдралын чихэрлэг, гашуун үйл явцыг ямар ч алдаа мадаггүй, минималист хэв маягаар дүрсэлснээрээ “Токиогийн түүх” үзэгч, шүүмжлэгчдийн анхаарлынтөвдэх“эрдэнэ” байж ирсэн билээ.
“КИНО КАМЕРТАЙ ЭР” (MAN WITH A MOVIE CAMERA, 1929)
Зөвлөлтийн найруулагч Дзига Вертовын найруулсан “Кино камертай эр” бол дуугүй киноны эрин үеийн хамгийн зоримог, хувьсгалч бүтээл төдийгүй баримтат киноны төрөл зүйлийг цоо шинэ түвшинд хүргэсэн “шидээвэр” юм. Тус кинонд ямар нэгэн бэлдсэн зохиол, жүжигчдийн баг, хүүрнэл бүхий үйл явдал, харилцан яриа байхгүй бөгөөд зөвхөн Одесса, Киев, Москва зэрэг хотын үүр цайхаас үдшийн бүрий болох хүртэлх нэгэн өдрийг харуулдаг. Гол дүр мөрөн дээрээ камер үүрээд хотын гудамж, үйлдвэр, наран шарлагын газар, уурхай гээд хөлөөэргэтэлтэнэнэ. Дзига Вертов хүний нүднээс хавьгүй илүүг харж, баримтжуулж чадах “Кино нүд”
хэмээх онолоо энэ бүтээлээрээ баталсан гэгддэг байна. “Кино камертай эр”-д өнөөгийн дэлгэцийнурлагт түгээмэл ашигладаг давхар дүрслэл, хурдасгасан болон удаашруулсан хөдөлгөөн, дүрсийг царцаах, дэлгэц хуваах зэрэг техникийн шийдлийг түүхэнд анх удаа туршиж, нээж байжээ.
“ПЕРСОНА” (PERSONA, 1966)
Шведийн суут найруулагч Ингмар Бергманы “Персона” бол хүний далд ухамсар, ижилсэл болон дотоодхямралыг гүн гүнзгий үзүүлсэн, сэтгэл зүйн драмын сод бүтээл юм. Жүжигт тоглож байхдаа гэнэт ярихаа больж, дуугаа хураасан алдартай жүжигчин бүсгүй Элизабет болон түүнийг асарч, тусгаарлагдсан далайн эрэг дээрх байшинд ньхамт амьдрах залуу сувилагч Альма нарын харилцаа үүнд өрнөнө. Элизабет таг дуугүй суух хооронд Альма өөрийн амьдралын нууц, дотоод айдас, хүсэл тэмүүллээ түүнд тасралтгүй ярьдаг. Эл урт хугацааны чимээгүй байдлын нөлөөгөөр тус хоёр эмэгтэйн зан төрх, сэтгэл зүй хоорондоо солигдож эхлэх нь тэр. Бергман энэ бүтээлээрээ хүний нийгэмд зориулсан дүр болон түүний цаана нуугдах бодит төрх хоёрын зөрчлийг уран яруу дүрсэлсэн билээ.
“УСАН ОНГОЦНЫ ЗОГСООЛ” (LA JETЙE, 1962)
Цөмийн гуравдугаар дайны дараах амьд үлдсэн хүмүүс Парис хотын газар доорх хонгилд хорогдон амьдарч буй зураглалаар эхлэх тус киноны найруулагч Крис Маркэр энэхүү бүтээлээ ердөө ганцхан секундийн хөдөлгөөнт дүрсийг эс тооцвол бүхэлд нь хар, цагаан гэрэл зураг, орчны чимээгээр урласаннь кино урлагт урьд хожид байгаагүй өвөрмөц шийдэл байв.
“ИНТООРЫН АМТ” (TASTE OF CHERRY, 1997)
Ираны суут найруулагч Аббас Киаростамигийн хамгийн оргил бүтээлийн нэг, амьдралын үнэ цэн, үхэл ба сэхлийнзаагийг эгэл жирийн, гүн ухааны үүднээс нээсэн, Каннын кино наадмын дээд шагналт бүтээл билээ. Амьдралаас бүрмөсөн цөхөрч, амиа хорлохоор шийдсэн ноён Бади хэмээх дунд эргэм насны эр Тегеран хотын захын элсэн толгод, уурхайн бүсэдмашинаар давхих аж. Бадид ердөө ганц зүйл хэрэгтэй байгаа нь түүний урьдчилан ухсан нүхэнд маргааш өглөө нь ирж, үхсэн байвал шороо булаад өгөх, харин амьд байвал татаж гаргах итгэлтэй хүн олох явдал байв. Тэрбээр замдаа залуу цэрэг, шашны сургуулийн оюутан, музейн ахмад ажилтан зэрэг өөр өөр түүх, үзэл бодолтой хүмүүсийг хажуудаасуулгаж, асар их мөнгө амлана. Киаростами энэхүү бүтээлдээ ямар ч илүү дутуу хөгжим, нүсэр жүжиглэлт ашиглаагүй юм.
“ТОГЛООМЫН ЦАГ” (PLAYTIME, 1967)
Францын суут комедиан, найруулагч Жак Тати “Тоглоомын цаг”-ийг найруулсан. Киноны үйл явдал шил, ган, бетон ширэнгэ болсон, хүйтэн хөндий, харь гараг мэт харагдах туйлын орчин үеийн Парис хотод өрнөнө. Үүнд ямар нэгэн тодорхой зохиол, төвлөрсөн гол дүр гэж байхгүй. Хүмүүс өөрсдийн бүтээсэн төгс технологи, хэт хэвшмэл орчиндоо хэрхэн түүртэж, инээдтэй байдалд орж байгааг Тати хөндсөн юм. Мөн тэрбээр киногоо бүтээхийн тулд Парисын захад “Тативилл” хэмээх зохиомол хот босгож, 70 мм-ийн өргөн хальсаар зураг авалт хийсэн байдаг.
“АНЧНЫ ШӨНӨ” (THE NIGHT OF THE HUNTER, 1955)
Кино шүүмжлэгчдийн дунд туйлын өвөрмөц, дахин давтагдашгүй сод бүтээл гэж үнэлэгддэг, триллер, экспрессионист урсгалын бүтээл. Өөрийгөө номлогч хэмээн нэрлэсэн, гартаа “Хайр” болон “Үзэн ядалт” гэсэн шивээстэй, сэтгэцийн гажигтай цуврал алуурчин Харри Пауэлл шоронд хамт байсан хоригдлынхоо нуусан мөнгийг олж авахын тулд түүний бэлэвсэн эхнэртэй гэрлэж буйгаар эхэлнэ.
“МӨРДӨГЧ” (STALKER, 1979)
Зөвлөлтийн суут найруулагч Андрей Тарковскийг ёстой учир нь олдохгүй хүн гэх нь бий. “Мөрдөгч” мөн яг л тийм. Шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийг гүн ухаан, оршихуйн асуултуудтай нэгтгэсэн, бясалгалын шинжтэй сод бүтээлүүдийн нэг гэхэд болохоор. Үйл явдал ньхууль үйлчилдэггүй, цэргийн хамгаалалттай, нууцлаг газарт өрнөнө. Үүний төвд хүний хамгийн гүн, нууцлаг хүслийг биелүүлдэг гэгдэх өрөө байх бөгөөд тийшээ зүглэсэн хүмүүст замчилдаг Сталкер хэмээх эр нэгэн зохиолч, профессор хоёрыг дагуулан аялалд гардаг.
“ШАТАЛТ” (BURNING, 2018)
Японы нэрт зохиолч Харүки Мүракамигийн “Амбааршатаахуй” хэмээх богино өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн. Зохиолч болох мөрөөдөлтэй ч ядуу зүдүү амьдралтай залуу Жон Сү багын найз Хэми-тэйгээ санамсаргүй тааралдана. Тэрбээр Африк руу аялахаар явахдаа өөрийнхөө муурыг ЖонСү-д захиж үлдээх бөгөөд эргэж ирэхдээ Бэн хэмээх баян, нууцлаг, царайлаг залууг дагуулдаг. Энэ зууны шилдэг сэтгэлзүйн триллерүүдийн нэг гэгддэг тус бүтээлийг заавал үзэхийг санал болгоё.
“ЦЭНХЭР ХИЛЭН” (BLUE VELVET, 1986)
Дэвид Линчийн “Цэнхэр хилэн” бол Америкийн захын дүүргийн амар амгалан амьдралын цаана нуугдах аймшигт харанхуй ертөнц, хүний гаж хүсэл тачаалыг нео-нуар (neo-noir) болон сэтгэл зүйн триллер жанраар илэрхийлсэн бас л зүүд мэт үзүүштэй бүтээл. Жэффри хэмээх коллежийн оюутан төрөлх жижиг хотынхоо зүлгэн дээрээс хүний тасарсан чих олдог. Тэрбээр энэхүү нууцыг цагдаагийн даргын охин Сэндигийн тусламжтайгаар бие даан мөрдөж эхлэх чяван явсаар шөнийн клубийн дуучин бүсгүй Дороти болон түүнийг тарчлаан дарамталдаг Фрэнк хэмээх сэтгэцийн гажигтай, хэрцгий “гар”-тай улам хутгалддаг.
“ХУДАЛДАГЧ ОХИН” (2021)
Найруулагч Ж.Сэнгэдорж их “үсэрсэн” хүн. Бүх л жанрын кинонд гарамгай. Түүний “Худалдагч охин” орчин үеийн Улаанбаатар хотын залуусын амьдрал, өөрийгөө нээх тэмцэл, хүмүүсийн хоорондын нандин харилцааны тухай өгүүлсэн, олон улсын кино наадмуудад өндрөөр үнэлэгдсэн бүтээл гэдгийг дурдах нь зүйтэй. Их сургуулийн оюутан, даруухан, бүрэг охин Саруул найзынхаа гуйлтаар насанд хүрэгчдийн тоглоомын дэлгүүрт худалдагчаар түр ажиллахдаа чөлөөт сэтгэлгээтэй дунд эргэм насны эмэгтэй Катятай танилцдаг. Залуусын сэтгэл зүй, бэлгийн боловсрол, дотно харилцааг ямар ч номлолгүйгээр, маш хөнгөн, ухаалаг, хошин дүрсэлсэн уг киног өсвөр насныханд хаяглах нь зөв биз.
“ТӨГӨЛДӨР ХУУР” (THE PIANO, 1992)
Шинэ Зеландын найруулагч Жейн Кэмпион хүний хүсэл тачаал, эмэгтэй хүний дотоод дуу хоолойг хөгжмийн аялгуутай ижил гэж үзсэн юм. Тиймээс ч тэрбээр Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэн анхны эмэгтэй найруулагчийн нэгболсон. Үйл явдал XIX зууны дунд үеийн Шинэ Зеландын зэрлэг, бөглүү байгальд өрнөх бөгөөд зургаан настайгаасаа хойш таг дуугүй болсон Ада хэмээх шотланд бүсгүй охин, хайртай төгөлдөр хуурынхаа хамт өөртэй нь эчнээ гэрлэсэн нутгийн чинээлэг эр Алисдаир Стюарт руу ирж буйгаар эхэлнэ. Шинэ нөхөр нь Адагийн амьдралынх нь цорын ганц илэрхийлэл болсон хүнд нүсэр төгөлдөр хуурыг нь далайн эрэг рүү хаяж орхидог. Бэйнс Адад төгөлдөр хуурыг нь эргүүлэн авах нэгэн болзол тавьсан нь Адаг хөгжмөө тоглож байх зуур түүний бие махбодод хүрэх, хамт байх бүрд нь төгөлдөр хуурын даралтыг нэг нэгээр нь буцааж өгөх байв. Эл харилцаа нь яван явсаар бэлгийн харилцаа төдий биш, тэднийг хүсэл тачаал дүүрэн хайр сэтгэл рүү хөтлөх аж.