Орчин үеийн поп соёл, тэр дундаа анимэ ертөнцөд Японы зураач Коёохарү Готогэгийн “Demon slayer” (Kimetsu no Yaiba) хэмээх нэр сүүлийн жилүүдэд чангаар цуурайтах боллоо. Манга буюу комик хэлбэрээр анх уншигчдын хүртээл болсон эл бүтээл өдгөө дэлхийн кино урлаг, эдийн засаг төдийгүй нийгмийн сэтгэл зүйд асар том давлагаа үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн хүүхэд, залуусын сонирхдог зурагт ном бус, дүрслэх урлагийг технологийн дэвшилтэй хослуулсан, Японы түүхэн өв соёлын сурталчилгаа, хүнлэг ёсны философийн тунхаг болж буй гэнэ.
ЧӨТГӨРИЙН АНГУУЧ ГЭХ ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫГ ЭВДСЭН НЬ
“Demon slayer” цувралын үйл явдал Японы түүхийн хамгийн сонирхолтой үе болох Тайшо эрин (1912-1926 он)-д өрнөдөг. Энэ нь Япон Улс уламжлалт феодалын хэв маягаас орчин үеийн аж үйлдвэржсэн нийгэм рүү шилжих заагт байсанонцлог цаг хугацаа юм. Зохиолын гол дүр Камадо Танжиро хүүгийн гэр бүл чөтгөрийн гарт амь үрэгдэж, үлдсэн ганц дүү Нэзүко нь цуст мангас болон хувирснаартүүх эхэлнэ. Хэдийгээр уг бүтээлөшөө авалт хэмээх “сонгодог” сэдвийгхөндсөнмэт боловч гэр бүлийн нандинхолбоо, мохошгүй тэмцэл, тэр дундаадайснаа ч энэрэх нинжин сэтгэлийн тухай өгүүлдгээрээ онцлогтой. Мөн дэлхий дахинд “Demon hunter” буюу чөтгөрийн ангуучдын тухай өгүүлдэг уламжлалт төрөл зүйлд шинэ салхи оруулсан юм.
Өмнө нь бид “Demon hunter” гэхээр “Diablo”, эсвэл “World of warcraft” зэрэг барууны контентын харанхуй, хүйтэн хөндий дайчдаар төсөөлдөг байв. Тэд ихэвчлэн муу ёрын хүчний эсрэг тэмцэхдээ өөрсдийн хүн чанарыг золиосолдог бол “Demon slayer” энэхүү хэвшмэл ойлголтыг эвдэж чаджээ. Чөтгөрийн ангууч гэдэг нь зөвхөн хүйтэн зэвсэг агссан дайчин биш, харин бусдын зовлонг хуваалцдаг, гэр бүлийнхээ төлөө зүрх сэтгэлээ зориулдаг нэгэн байж болохыг харуулсан нь уг бүтээлийн олон улсын зах зээлд ялгарах онцлог болжээ.
Соёл судлаачдын тайлбарлаж буйгаар уг бүтээлийн дэлхийг байлдан дагуулсан гол нууц нь түүний дэвшүүлсэн хүн чанарын философид орших аж. Зохиолын гол дүр Танжирогийн бусад тулаант зохиолын баатруудаас ялгаатай нь өөрийн хөнөөж буй чөтгөрүүдийнхээ зовлонг мэдэрч, тэднийг үхэх мөчид залбирдаг. Учир нь энэ зохиолд чөтгөрүүд анхнаасаа мангас байгаагүй, харин нийгмийн шударга бус байдал, өвчин зовлон, ганцаардлаас болж хүн чанараа гээсэн эмгэнэлтхувь заяатай хүмүүс юм. Ийм өвөрмөцөнцөг нь үзэгчдэд хорон санаа гэдэг төрөлхийн зүйл биш, харин тухайн нөхцөл байдлын үр дагавар байж болохыг сануулж, өрөвч сэтгэлийн ач холбогдлыг тодотгожөгснөөрөө нийгмийн бүх давхаргынхандхүчтэй нөлөөлжээ.
ЯПОН ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙН КИНО ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ ТҮҮХ БИЧИВ
Эдийн засгийн өгөөжийн хувьд ч уг бүтээл Япон төдийгүй дэлхийн кино зах зээлд шинэ түүх бичив. 2020 онд нээлтээ хийсэн “Mugen train” бүрэн хэмжээний анимэ нь цар тахлын хүнд нөхцөлийг үл хамааран дэлхий даяар 500 сая гаруй ам.долларын ашиг олж, арлын улсын бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой киноны жагсаалтыг тэргүүлсэн билээ. Энэ нь холливудын том студиүдтэй эн тэнцүү өрсөлдөхүйцамжилт юм. Үүгээр зогсохгүй “Demon slayer” брэндээр овоглосон тоглоом, хувцас, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд Японы дотоодыннийт бүтээгдэхүүнд мэдэгдэхүйцжин дарж, “Кимэцү эдийн засаг” хэмээх шинэ нэр томьёог ч бий болгожээ. Зохиолд гардаг түүхэн газрууд болон Тайшо эриний хэв маягийг хадгалсан байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих дотоодын аялагчдын урсгал эрс нэмэгдсэнаж. Улмаар тус брэнд ердөө ганцхан жилийндотор Японы эдийн засагт 2.6 тэрбум орчим ам.долларын эргэлт бий болгосон гэх судалгаа бий.
Э.Сүйлэн