“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт торгох ял оноосон нь үндэслэлгүй гэв
Уг хэрэгт “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуунаас гадна Худалдаа, хангамжийн хэлтсийн дарга С.Батхишиг, тус хэлтсийн гэрээний мэргэжилтэн М.Ганбат, Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Болд, ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээ, Технологи, автомашин засварын хэлтсийн ажилтан Т.Эрдэнэхүү, “Ожийхон бужаадаа” ХХК-ийн захирал Г.Нандинцэцэг, “Эко чандмань” ХХК-ийн захирал Д.Нарандорж, “Тайшир-Өргөө”, “Баянбогд Алтай” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Б.Бат-Эрдэнэ, “Монгол даатгал” ХК-ийн Багануур дүүрэг дэх салбарын захирал С.Ичинхорлоо, “Элбэг хэрлэн” ХХК-ийн захирал Б.Ганзориг, “Билгүүнмэйрэн” ХХК-ийн захирал Г.Даваасүрэн, “Юү би ти эй транс” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ш.Буянням, “Мөнх хоёр эрдэнэ” ХХК-ийн удирдах албан тушаалтан Т.Мөнх-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бүгдийг нь гэм буруутайд тооцсон.
2024-04-22
Харийн иргэдийн захиалгаар бурхад хулгайлж хил давуулдаг бүлгийг илрүүллээ
Нийслэл болон орон нутгууд дахь бурхны шашны сүм, хийдээс эд зүйлс хулгайлдаг бүлэг хүнийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж эхэллээ. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр уг хэргийг Б гэх эрээр толгойлуулсан бүлэг үйлдсэн нь тодорхой болсон аж. Хангалттай нотлох баримт цуглуулсны дараа Б-ыг энэ сарын эхээр Орхон аймгаас дайчлан баривчилсан байна. Хэргийн холбогдогч нар орон нутгуудаар явж нэлээд судалж байгаад эртний бурхан, тахил хулгайлдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар сүүлийн гурван жилийн хугацаанд Архангайгаас дөрөв, Баянхонгороос гурав, Булган, Өвөрхангай, Сүхбаатараас тус бүр хоёр, Дундговь, Ховд, Завханаас тус бүр тав, Говь-Алтай, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгаас тус бүр нэг гээд нийт 32 хэрэг үйлдсэн нь тодорхой болжээ
2024-04-19
Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан Т.Бат-Эрдэнийг нэг жил хорих нь
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уржигдар иргэн Т.Бат-Эрдэнэд холбогдох үндэсний эв нэгдлийг бусниулсан гэх хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр 2023 оны наймдугаар сарын 30-нд олон нийтийн сүлжээнд “Chagii Chagnaa” гэх хаягаар “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нууц тушаал гаргаж Өмнөговийн хилийн Овоотын хилийн отрядыг үндсэн байрлалаасаа 45 км ухрахыг үүрэгдсэн. Монгол, Хятад хоёр улсын хилийн гэрээний зохицуулалтаар 15 км хавтгай дөрвөлжин газрыг БНХАУ-д шилжүүлэхээр болсон
2024-04-19
ХЭҮК: Уул уурхайн компаниудаас болж иргэд, малчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна
Улсын хэмжээнд ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтын 1726, хайгуулын 1010 зөвшөөрөл бий. Үүнээс говийн бүсийн дөрвөн аймагт, ашигт малтмалын 725 тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтын 466, хайгуулын 259 зөвшөөрөлтэй. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас говийн бүсийн байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал болон тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөх асуудал буурахгүй байгаа талаар ХЭҮК-оос мэдээллээ. Ялангуяа говийн бүсэд усны нөөц нь тулгамдсан асуудал юм.
2024-04-18
Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо 25 хувиар өсжээ
Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн 2023 оны байдлаар Сэлэнгэ аймагт 54, Дархан-Уул аймагт 80, Төв аймагт 48 хүүхэд буюу нийт 182 хүүхэд хохирсон байна. Харин зөрчлийн хэргийн улмаас 81 хүүхэд хохирсон нь өмнөх оноос 25 хувиар өссөн.
2024-04-18
Т.Бадамжунай нарын хэргийг Ц.Анандбазарынхтай нэгтгэх нь гарцаагүй болов
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан, Засгийн газрын “5Ш” ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд Филиппинээс шилжүүлэн авсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамжийг НПГ-ын хяналтын прокурорууд болон зарим өмгөөлөгч эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандсан билээ. Уг эсэргүүцлийг тус шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчийн хурлаар хэлэлцэх, эсэхийг өчигдөр хянан шийдвэрлэлээ. Улмаар прокурор, өмгөөлөгч нарын эсэргүүцэл, гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа.
2024-04-18
Хууль бусаар алт олборлоход ашиглаж байсан 35 экскаваторыг битүүмжилжээ
Экологийн цагдаагийн албанаас энэ оны эхний гурван сард гарсан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар мэдээллээ. Тус албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр “2024 оны эхний гурван сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 680 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс 21 буюу 3.2 хувиар өссөн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нийт 146 үйлдэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 11.5 хувиар өсөж, хэргийн илрүүлэлт 41.4 хувьтай байна.
2024-04-17
“Баян” хэмээх Р.Базар банкаараа дамжуулж улс төрд нөлөө бүхий хүмүүсийг санхүүжүүлсэн байж болзошгүй
Тэднийг сонгуульд нэр дэвшигчдийг хууль бусаар санхүүжүүлсэн, татвараас зайлсхийж мөнгө угаасан, банкны хувьцааг хууль бусаар олсон байж болзошгүй мөнгөөр худалдан авсан, мөрийтэй тоглосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан шалгаж буй юм билээ. Бидэнд олдсон мэдээллээр маш их хэмжээний буюу хэдэн тэрбумаар тоологдох мөнгө гадаадаас Р.Базарын нөлөө бүхий хувьцааг нь эзэмшдэг Тээвэр хөгжлийн банкны данс руу орж ирээд буй аж. Олон нийтийн сүлжээнд зарим хүн “Л.Гантөмөр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Ц.Элбэгдорж нарын Нарийн сухайтын ордоос нүүрс гаргаж “угаасан” 20 сая ам.доллар Сингапур, ОХУ-аар дамжин орж ирсэн” хэмээн бичсэн байв.
2024-04-16