Японд үргэлжилж буй “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь наадмын Mobile Legend Bang Bang төрөлд оролцсон манай улсын и-спортын баг D хэсгийн эхний тоглолтод Камбожийн шигшээг буулган авч, хагас шигшээд Индонезын тамирчидтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөн, 0:2-оор хожигдон тэмцээнээ өндөрлүүлснээр III байрт шалгарлаа. Өмнө нь Монголын Dota 2 төрлийн шигшээ багийнхан “Ханжоу-2022” Азийн 19 дэх наадамд дэд байрт шалгарч байв.
Тэгвэл жүдо бөхийн төрөлд хүч сорьсон тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа хагас шигшээд энэ оны Ази тивийн аварга БНАСАУ-ын Ким Хюн Атай учраа таарч, нэмэлт цагт юүко үнэлгээгээр хожин финалд шалгарав. Тэрбээр энэ онд болсон Азийн АШТ-д түүнд ялагдаж мөнгөн медаль хүртсэн бол Азийн наадамд даагаа нэхэж яллаа. Манай жүдоч аваргын төлөө БНСУ-ын тамирчин, Парисын олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Хух Мимитэй барилдаж, юүко үнэлгээгээр ялагдан мөнгөн медаль хүртсэн юм.