“MongolZ”-ийнхон “Fissure playground-2” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Цахим спортын “Counter strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Fissure playground-2” тэмцээн Сербийн Белград хотноо энэ сарын 12- 21-нд боллоо. 1.25 сая ам.долларын шагналын сантай эл тэмцээнд манай улсын “MongolZ” багийнхан хоёрдугаар байр эзэлж, 230 мянган ам.долларын эзэн боллоо.
2025-09-23
42 метр урт шаттай, “галын машин” ашиглаж эхлэв
“Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд гал түймэр унтраах дөрвөн автомашин хүлээн аваад буйгаа тусгазраасөчигдөр мэдээллээ. Үүний хоёр нь 42 метр урттай, автомеханик шаттай бол үлдсэн хоёр нь 32 метр урт шаттай аж.
2025-09-23
Чөлөөлөлт ард түмэнд энхтайван авчирсан
Чөлөөлөх дайны түүхт ялалтын 80 жилийн ойд зориулсан “Ирээдүйн толин дахь түүхэн ой санамж” нэртэй олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал Улаанбаатар дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв “Русский Дом”-д болов. Энэ үеэр мөн “Чөлөөлөлт, ард түмэнд энхтайван авчирсан нь” сэдэвт ховор гэрэл зургийн үзсгэлэнг хамтатган нээжээ.
2025-09-23
“Утга зохиолын долоо хоног” эхэллээ
УДЭТ болон Монголын зохиолчдын эвлэл хамтран “Утга зохиолын долоо хоног” арга хэмжээг энэ сарын 22-28-нд зохион байгуулж байна. Үүний хүрээнд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд өчигдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
2025-09-23
Хэн нь “анхных” вэ
Сансрын нисэгч Герман Титов 2000 онд өөд болсон юм. Тэрбээр сансрыг эзэмшсэн хоёр дахь хүний хувьд түүхэнд нэр нь мөнхөрсөн. ЮрийГагарины байгуулсан гавьяаг л Титов давтсан юм биш, хүн илүү ихийг хийх чадвартайг нотолсон. Сансарт хонож өнжөөд, жингүйдэх үзэгдэл хүний биед хэрхэн нөлөөлдөг тухай ойлголтод эрс өөрчлөлт хийсэн юм. Сансарт анх унтаж, хооллосон төдийгүй өвчинтэй нүүр тулгарсан.
2025-09-23
Эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж чадавхижуулна
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, БНСУ-ын Бусан хотын “Dong-A” их сургуулийн эмнэлгийн захирал Ан Хи Бэ нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
2025-09-23
Ахмад настнуудад өлсгөлөн зарлах зөвшөөрөл олгосонгүй
Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийнхөн тэтгэврийн зөрүүг арилгаж, доод хэмжээг 1.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэх тухай албан шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлж буй талаараа энэсарын 15-нд мэдээлэл хийсэн билээ.
2025-09-23
Шөнөдөө дулаан мэдрэгчтэй дроноор хайж байна
Эрэн хайх ажиллагаанд эрэлч ноход, дулаан мэдрэгчтэй дрон ашиглахаас гадна нурангинаас эрэн хайх ажиллагаанд ашигладаг “могойн нүдэн дуран” гэх төхөөрөмжийг ашиглаж, амьтны нүх, хад асганы зай завсар, модны хонгил зэргийг шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
2025-09-23
Баян-Өлгийн Боловсролын газрын дарга С.Хонаев дахиад ял шийтгүүлжээ
Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын дарга С.Хонаев болон БНХАУ-ын иргэн Хан Жинронг, Ма Шалиха, Ван Ченлин, Казахстаны иргэн Далелхан Адил нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хурлаар хэлэлцүүлэхээс татгалзлаа. Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг эдлэхээр болж байна.
2025-09-23
“Стратегийн ордуудыг төрийн эзэмшилд хүчээр авах бус, зөвшилцөх ёстой”
Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг төрд авах талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тус байгууллагын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Стратегийн ордуудын 34 хувийг төрд эзэмшүүлэх шийдвэр гадаадын хөрөнгөоруулагчдын итгэлийг алдагдуулж, эдийн засагт эрсдэл учруулж болзошгүй” хэмээнанхааруулсан юм.
2025-09-23
23-27 хүртэл уулархаг нутгаар нойтон цастай, цаг агаар тогтворгүй байх нь
Энэ сарын 21-22-нд шилжих шөнөихэнх нутгаар хүйтэн, зарим газраар бороотой байсан бол уулархаг нутгаар цас оров. Завхан аймгийн Алдархаан, Цагаанхайрхан, Улиастай, Идэр, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон сумын нутгаар 6-45 мм бороо, нойтон цас орж, зарим газар цасны зузаан 26 см-т хүрснийг өчигдөр өглөөцаг уурын байгууллагаас мэдээллээ.
2025-09-23
Эмнэлгүүд эрт илрүүлгийн санхүүжилтгүй, мэс заслын утас, бээлий ч үгүй болов
Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас санхүүжүүлэн, улсын хэмжээнд хэрэгжүүлдэг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог энэ сарын 22-ноос тодорхойгүй хугацаагаар зогсоох болсныг гэрээт эмнэлгүүд өчигдрөөс мэдэгдэж эхэллээ. ЭМДС-гийн данс өнгөрсөн оны өдийд мөн “улайж”, эрүүл мэндийн байгууллагууд зарим тусламж, үйлчилгээгээ үзүүлэхээ больж байв.
2025-09-23
Бага зэргийн бороо орно
Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
2025-09-23
Монголчууд ой тогтоолтын тэмцээнд 55 медаль хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоожээ
Филиппин улсын Манилла хотод өнгөрсөн бямба гарагт Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд Энэтхэг, Филиппин, Индонез, Австрали зэрэг улсын 68 шилдэг тамирчин оюун ухаанаа уралдуулснаас монголчууд нийт 55 медаль хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоолоо. Тодруулбал, манай улсаас 21 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, туслах дасгалжуулагч Б.Батдаваа нарын хамт тус тэмцээнд амжилттай оролцон нийт 60 медалиас 18 алт, 20 мөнгө, 17 хүрэл хүртэв.
2025-09-22
“Мотоциклтэй багш” малчдад насан туршийн боловсрол олгож байна
Я.Бүрнээбазар нь Говь-Алтай аймгийн Насан туршийн суралцахуйн нэгжийн багшаар найм дахь жилдээ ажиллаж, малчдад боловсрол олгож байгааг албаныхан онцоллоо. Тэрбээр Боловсролын ерөнхий хуулийн 8.1, 2, 3, 17.7 дахь заалтын хүрээнд сумынхаа дөрвөн багийн малчин хүүхэд, залууст боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтыг явуулдаг аж. Ингэхдээ Сангийн далай багийн сургалтын цэг рүү 45, Цагаан-Уул руу 50, Өлзийт рүү 30, Цагаан нуур луу 43 км замыг мотоциклээр, нэг удаагийн сургалтаар гэхэд л 200 гаруй км туулдаг байна.
2025-09-22
200 гаруй үйлдвэрлэгч нэг дор цуглах нь
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хамтран зохион байгуулах гэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд энэ сарын 22-28-нд болох гэж буй тус үзэсгэлэн, худалдаанд эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, хүнсний бүх төрлийн ногоо, дотоодын үйлдвэрүүдийн мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн эдлэлүүдийг нэг дороос хэрэглэгчдэд хямд үнээр борлуулах гэнэ.
2025-09-22