Цахим спортын “Counter strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Fissure playground-2” тэмцээн Сербийн Белград хотноо энэ сарын 12- 21-нд боллоо. 1.25 сая ам.долларын шагналын сантай эл тэмцээнд манай улсын “MongolZ” багийнхан хоёрдугаар байр эзэлж, 230 мянган ам.долларын эзэн боллоо. Манай залуус хагас шигшээд “Liquid” багийг 2:1 харьцаатайгаар буулган авсан ч аваргын төлөөх тоглолтод Бразилын “Furia”-д 3:2-оор хожигдсон юм. Тэд эхлээд mirage хэсэгт нэмэлт цагт 13:16-гаар хожигдсон бол хоёрдугаар үед 13:11 харьцаатайгаар ялжээ. Харин удаах тоглолтод 13:9 харьцаатайгаар ялалт байгуулсан ч сүүлийн dust-2 хэсэгт 5:13-аар дийлдэж, дэд байрт шалгарлаа.
“MongolZ” баг дэлхийн чансаагаар хоёрдугаарт эрэмбэлэгддэг бол Бразилын “Furia” зургаадугаарт жагсдаг аж.
У.Цэцэг