Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Булган ууланд нутагшуулсан янгирын сүрэг 64 болж өсжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн байдаг. Тус бүс нутагт анх 11 янгир нутагшуулсан бол 2024 онд тоо толгойг нь 16-гаар нэмжээ. Тэгвэл өнгөрсөн жил “Монгол-99” төрийн бус байгууллагынхан био­­­­­­­логийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор Булган ууланд 21 янгир нэмж нутагшуулсан аж. Ингээд сүүлийн гурван жилийн хугацаанд тоо толгой нь өссөөр, хамгийн сүүлд янгирын сүрэг таван төлөөр бүл нэмж, нийт 64 болжээ
2026-01-09

“Awezome” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдлээ

Монгол, БНСУ-ын залуусын хамтран эрхлэн гаргаж буй “Awezome” сэтгүүлийн анхны дугаар уншигчдын хүртээл боллоо. Энэхүү сэтгүүл нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд болон тус улсыг зорихоор төлөвлөж буй иргэдэд зориулсан монгол хэлээрх анхны тогтмол хэвлэл юм.
2026-01-09

Цагаан сараар “тогоо бариулахад” цагийн 40 000 төгрөг

Цагаан сараар “тогоо бариулахад” цагийн 40 000 төгрөг
2026-01-09

2025 онд хиймэл оюуны салбараас долларын тэрбумтан 50 орчим “төрлөө”

“Forbes” сэтгүүлээс AI технологийн салбараас ганцхан жилийн дотор долларын тэр­бумтан 50 орчим “төрсөн” талаар мэдээлсэн нь олны анхаарлыг татав. Тухайлбал, өнгөрсөн онд хөрөнгө оруулагчид хиймэл оюуны старт-ап бизнесүүдэд 200 тэрбум ам.доллар зориулсан нь дэлхийн бүх санхүүжилтийн тэн хагас аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюуны “OpenAI”, “SoftBank”, “Oracle” зэ­рэг компанийн дата төвийн төсөлд 500 тэрбум ам.доллар зарцуулна хэмээж байв. Тус мэдэгд­лээс улбаалан “Meta”, “Alphabet”, “Microsoft” тэргүүтэй “луугар”-ууд тус тусын AI дэд бүтцээ бүтээж эхэлсэн билээ. Энэ мэтчилэн багагүй хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг, старт-апуу­­дын өрсөлдөөний дүнд өдгөө АНУ-д аливаа ком­­панийн код бичих ажлын 30 гаруй хувийг хиймэл оюун дангаар гүйцэтгэж буй юм.
2026-01-09

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөнийг 2026 оны нэгдүгээр сарын 24-25-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулах гэж байна.
2026-01-09

Фукуок хот жуулчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор 24/7 шуурхай утас ажиллуулж эхлэв

Сүүлийн жилүүдэд монголчууд ялангуяа өвлийн улиралд дулаан орныг зорин амарч, аялах нь нэмэгдсэн. БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг улс руу түлхүү зорчдог бөгөөд түүний дотор Фукуок руу олноор аялах болсон. Тэгвэл Фукуок хотын 389/PQ удирдах хорооны Байнгын албанаас жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор тус бүс нутагт гарч буй хил дамнасан хууль бус най­­­маа, хулгай, дээрэм, худалдааны луйвар, хуурамч бараа бүтээгдэхүүн, үнийн болон бусад зөрчлийн талаар олон улсын байгууллага, иргэдээс мэ­­дээлэл, санал хүсэлт хүлээн авах 24/7 шуурхай утас ажиллуулж эхэлснээ мэдээллээ.
2026-01-09

“Тавантолгой”-н нүүрсний биржийн арилжаа хоёр дахин “тэллээ”

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудаас хамгийн ашигтай ажиллаж, өндөр дүнгээр ногдол ашиг тараадаг аж ахуйн нэгжийн нэг бол орон нутгийн “Тавантолгой” юм. Тус компани Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу экспортлох нүүрсээ биржээр арилжиж эхэлсэн. Улмаар тус компани 2024 онд 4.3 сая тонн нүүрс олборлосноос 2.7 саяыг нь биржээр борлуулжээ.
2026-01-09

Бүтээгдэхүүний цэвэр татвар 0.9 хувиар буурчээ

Манай улсын эдийг засаг өнгөрсөн 1-11 дүгээр сард 6.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Уг өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 34.6, барилга, үйлдвэрлэлийнх 10.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
2026-01-09

“Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай 1461 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн”

ХҮЭК-ынхон 2025 онд хийсэн гомдол хянан шалгах ажиллагааны үр дүнгийн талаар болон теле камертай холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө.
2026-01-09

Д.Амарбаясгалан чөлөө хүсэж, Х.Булгантуяа “өвджээ”

УИХ-ын намрын чуулган нийт 36 удаа хуралджээ. Уг чуулганы ирцийн нэгтгэсэн мэдээг Тамгын газраас хараахан танилцуулаагүй байна. Гэхдээ бид шүүж үзэв. Уг чуулган есдүгээр сарын 15-нд нээсэн юм. Мөн уг сард долоо, аравдугаар сард зургаа, дараагийн сард нь 12, оны сүүлчийн сард 11 удаа нэгдсэн чуулган хуралдсан юм. Үүнд гишүүд хэрхэн оролцсоныг сонирхуулъя.
2026-01-09

“Гоожингийн өндөр”-ийг энэ онд сэргээн засварлана 

Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах “Гоожингийн өндөр” хэмээх түүхэн барилгыг нийслэлийн төсвийн 1.3 тэрбум төгрөгөөр энэ онд сэргээн засварлахаар болжээ. “Гоожингийн өндөр” нь Нийслэл хүрээнд Дорнод Сибирийн уламжлалт загвараар ХХ зууны эхэн үед барьсан цөөн тооны хоёр давхар модон барилгын нэг төдийгүй Монголын архитектурын ховор дурсгал юм. Тус барилгыг Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Орос улсад айлчилж ирснийхээ дараа тухайн үеийн Богдын “Өндгийн сүргийн нутаг” буюу өнөөгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хэсэгт шавыг нь тавьж бариулсан түүхтэй.
2026-01-09

Бетонон хананы цаадах балагтай амьдрал

Монголчууд бид хэдхэн арваны дотор нүү­дэлчин ахуйгаас суурин иргэншилд шилжсэн ард түмэн. Гэвч энэхүү шилжилт зөвхөн орон сууцын гэрчилгээ, байрны түлхүүрээр хязгаарлагдаж буй нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, бидний сэтгэлгээний соёл барил­­­гажилтын хурдаа гүйцэх­гүй хоцорч, хотын иргэн болох үйл явц удааширсаар байна. Улаанбаатар хотын хүн амын дийлэнх нь өнөөдөр нийтийн зориулалттай орон сууцад амьдарч байгаа. Гэвч нэг хананы цаана амьдарч буй хөршөө дайсан мэт үзэх, эсвэл огт байхгүй мэтээр үл тоомсорлох нь түгээмэл болжээ.
2026-01-09

“Тавантолгой түлш” шуудайгаа 24 тэрбум төгрөгөөр худалдаж авна гэв үү

“Тавантолгой түлш” ХХК-ийнхан оны өмнөхөн буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 24- нд түлш савлах 25 кг-ын шуудай худалдан авах нээлттэй тендер зарлажээ. Нийт төсөвт өртөг нь 24 тэрбум төгрөг гээд бод доо. Үүнээс энэ онд санхүүжүүлэх дүн нь 19.9 тэрбум төгрөг. Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж, байгууллагын материалыг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mnээр энэ сарын 20 хүртэл хүлээн авах аж.
2026-01-09

Э.Халиунболд “Дакар ралли” уралдааны шилдэг тавд багтав

Саудын Араб улсад үргэлжилж буй “Дакар ралли-2026”-д Монголоос хоёр тамирчин мотоциклын төрөлд хурд сорьж байна. Гурав дахь өдрийн уралдаанд Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд (дөрвөн цаг 56 минут 33 секунд) нийлбэр дүнгээр 15, “Ралли-2” ангилалдаа IV байр эзэлжээ. Энэ нь тус уралдаанд оролцсон манай улсын тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болж бүртгэгдэв. Тэмцээний албан ёсны мэдээлэлд “BAS world KTM” багийн тамирчин Э.Халиунболд нь “Дакар ралли-2024” тэмцээний 12 дахь өдрийн уралдаанаас хойш топ тавд багтсан Ази тамирчин боллоо.
2026-01-08

Машү Бакер аварга Увс аймгийн жүдочидтой туршлагаасаа хуваалцаж байна

Машү Бакер аварга Увс аймгийн жүдочидтой туршлагаасаа хуваалцаж байна
2026-01-08

ФОТО: Жавартай өдрийн жаргалтай агшнууд

Амралтын өдрийн өглөөг шинэхэн цас, цэнгэг агаартай угтах шиг сайхан зүйл үгүй. Хотын дуу чимээ, утаа манангаас түр ч атугай холдоход өвлийн байгаль хамаг гоо үзэсгэлэнгээ дэлгэж, мөнгөн туяа татсан цагаан тал биднийг угтан авдаг билээ. Цэвэр агаар, сэвсийсэн цагаан цас, үдшийн гэрэлтүүлэг сүлэлдэх тэрхүү торгон агшин таны нү­­дийг баясгаж, өвлийн улирлыг хайрлах нэгэн шалтгаан болдог нь дамжиггүй.
2026-01-08

Асадын тавилан аятоллад нүүрлэх үү

Хүний эрхийг хамгаалах байгууллагууд, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн уламжилж буйгаас үзвэл өнгөрсөн ням га­рагт Иранд эсэргүүцэн тэмцэгчид, аюулаас хам­гаалах хүчний хооронд дахин мөргөлдөөн болсон байна. Амжиргааны өртөг нэмэгдэж, мөнгөний ханш унаж буйгаас үүдэлтэй жагсаал тэмцэл тус улсад эхлээд хоёр долоо хонож буй юм. “Al Jazeera”-гийн дамжуулсан албан ёсны мэдээгээр 2025 оны XII сарын 28-нд тэмцэл эхэлснээс хойш Иранд наад зах нь 12 хүний амь хохирчээ. Нийслэл Тегеранд ажилладаг дэлгүүрийн эзэд бослого гаргаснаас уг тэмцэл эхэлсэн байна.
2026-01-08

Хачигт энцефалит өвчин үүсгэгчийн байгалийн шинэ голомт илрүүллээ

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн 2024-2025 онд календарчилсан төлөвлөгөөний дагуу байгалийн голомтот болон зоонозын халдварт өвчний тандалт, судалгаа хийж гүйцэтгэсэн талаараа мэдээлэв. Тухайлбал, өнгөрсөн жил хачигт халдварын тандалт, судалгааг Төв аймгийн Батсүмбэр сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хийжээ. Энэ үеэр Сонгинохайрханы бүс нутгаас хачигт энцефалит өвчин үүсгэгч Ixodes persulcatus төрлийн хачгийн байгалийн голомтыг шинээр илрүүлсэн байна. Ингэснээр хачигт халдвар дэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэнэ.
2026-01-08

“Монголын шилдэг нийтлэл” цувралын 44 дүгээр боть “мэндлэв”

Монголын сэтгүүл зүйн салбарын нэрт төлөөлөгч, сэтгүүлч Б.Мон­хоо, Д.Баасанжаргал нарын шилдэг бүтээлүүдийг сорчлон багтаасан “Монголын шилдэг нийтлэл” цувралын 44 дүгээр ботийг өчигдөр уншигчдын хүртээл болголоо.
2026-01-08

“Арилжааны банкнууд төрөөс давсан эрх мэдэлтэй боллоо”

Ахмад настнууд арилжааны банкнуудын шударга бус шийдвэрийг эсэргүүцэж өчигдөр мэдээлэл хийлээ. Тэдний төлөөлөл энэ үеэр “Бид тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэн, зээлийн хугацааг 36 сар болгож, хүүгээс хүү боддог байдлыг өөрчлөх шаардлагыг төрийн өндөр албан тушаалтнуудад удаа дараа хүргүүлсэн ч шийдэж өгсөнгүй. Арилжааны банкнууд өнөөдөр төрөөс давсан эрх мэдэлтэй боллоо.
2026-01-08