АҮЭБЯ-ны төлөөлөл японы Кисо Жибан компани болон ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Энэ үеэр тус улсын хиймэл дагуулын SAR технологийг ашиглан уул уурхайн хаягдлын далангийн нуралт, хөрсний гулгалт, ус нэвчилт, бэлчээрийн гарц, газрын гадаргын хөдөлгөөн, хэв гажилт зэргийг тодорхойлох, эрсдэлийг урьдчилан мэдэх, хянах боломжтой талаар мэдээлээд цаашид хамтран ажиллах боломжтойг илэрхийлжээ. Улмаар Монголд хиймэл дагуулын SAR технологийг нутагшуулж, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр талууд харилцан санамж бичиг байгуулахаар болжээ. Энэхүү технологи нь зөвхөн уул уурхайд төдийгүй нийгэм, байгаль орчин, эдийн засгийн бүх салбарт үр ашигтайг Кисо Жибан компанийн төлөөлөгчид онцлов.
С.Цэрэн