Боловсролын болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Цахим орчинд хүүхдээхамгаалъя” сургагч багш бэлтгэхсургалт зохион байгууллаа. Сургалтад нийслэлээс сонгогдсон ерөнхий боловсролын 75 сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, аймгийн Боловсролын газар, дүүргийнБоловсролын хэлтсийн хүүхэд хөгжил, хамгаалал болон тэгш хамран сургах боловсрол хариуцсан арга зүйч, мэргэжилтэнзэрэг 180 хүн оролцож, сургагч багш болжээ. Тэд өнөөдрөөс эхлэн нэг сарынхугацаанд ерөнхий боловсролын сургуулийнсурагч, багш, ажилтан, эцэг, эхэд сургалтзохион байгуулахын зэрэгцээаян, нөлөөллийн үйл ажиллагааг таниулах гэнэ. Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх нь тус сургалтын зорилго аж. Ташрамд дуулгахад, “ПИСА-2025” үнэлгээгээр манай сурагчид цахим орчинд дээрэлхэлтэдөртдөгявдал бусад улсын хүүхдүүдтэйхарьцуулахад өндөр байсан юм.
Ч.Болор