Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Нөмрөг тасын нүүдлийн судалгааг хийж байна

Олон улсын байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны ховордож болзошгүй ангилалд багтаад буй нөмрөг тасын нүүдлийн судалгааг “Монголын шувуу хамгаалах төв”-ийнхөн хийж байна. Нийгэмд үйлчлэх статустай тус төрийн бус байгууллага нь гадаадынхантай хамтран шувуу судлалын салбарт болон энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.
2026-01-08

Орон нутгийн автобусанд дахин нэг ээж амаржив

Улаангом-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн автобусанд зорчиж явсан 29 настай эмэгтэй уржигдар шөнө 01.11 цагт амаржиж, 3.2 кг жинтэй охинтой болжээ. Тодруулбал, “Түмэнд нээлттэй хязгаарын­хан” компанийн 83-48 УВС дугаартай Улаангом-Улаанбаатар чиглэлийн автобусанд зорчиж явсан эмэгтэйг жолооч болон зорчигчид хамтран эх барьж авсан аж. Үүний дараа эх, хүүхдийг Зав­хан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт шуур­­хай хүргэж, мэргэжлийн эмч нарын хяналтад шилжүүлсэн байна. Одоогоор тэдний биеийн байдал сайн байгаа бөгөөд Авто тээврийн үндэсний төвөөс эсэн мэнд амаржсан эх, охин хоёрыг 18 нас хүртэл нь хүссэн үедээ орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ.
2026-01-08

Төрийн албаныхан хэвтрийн өвчтөнийг авчруулан хурууны хээ авч, журам зөрчив

Байнгын асаргаанд байдаг буюу хэвтрийн өвчтөний тэтгэмжийг сунгахын тулд биеэр ирүүлж, хурууны хээг нь уншуулсан тухай мэдээлэл уржигдар цацаг­дан, иргэдийн бухимдлыг төрүүллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний газарт хэвтрийн өвчтөнийг өргүүлэн авчруулж, бүртгэл хийжээ. Үүнийг олон хүн буруушаан, “Ца­хим үндэстэн боллоо хэмээсэн ч иргэддээ чирэгдэл учруулсан хэвээр байна, сонгуулийн саналыг гэрээр явж авдаг атлаа өвчтэй хүмүүст харгис хандлаа, хүнд суртал гаргалаа” хэмээн ширүүн шүүмжилсэн юм.
2026-01-08

Олон нийтийн хяналтын тухай хуультай болно

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанд Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан байна. Төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоо бий болгох нь уг хуулийн төслийг боловсруулах шалтгаан болж буй аж.
2026-01-08

COP17-г “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулна

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх талуудын 17 дугаар бага хурал (COP17)ыг манай улс “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Энэ үеэр дэлхийн 197 орны Засгийн газрын тэргүүн, сайд нараас гадна иргэний нийгэм, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, ган цөлжилт, газрын доройтлын асуудлыг цогцоор нь хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан Саудын Арабын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн дэд сайд, доктор Осама Факиха “2026 он бол дэлхий нийт тэр дундаа, байгаль орчны салбарын хувьд онцгой жил.
2026-01-07

Ц.БАЯР-ЭРДЭНЭ: Ирэх гурван жилд эрчим хүчний салбар бүрэн дампуурах магадлалтай

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэтэй ярилцлаа.
2026-01-07

Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна
2026-01-07

Мөсөн сурын олон улсын тэмцээнд гадаадын харваачид өрсөлдөх нь

Монголын үндэсний спортын VIII наадмын хүрээнд баруун аймгаас Баян-Өлгийд мөсөн сурын харвааны аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 5-нд зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд оролцсон багаас “Уулсын мэргэчүүд” харваачдын холбооны аймгийн цэцэн харваач Б.Баатар ахлагчтай “Идэр” багийнхан тэргүүлжээ.
2026-01-07

Арктикийн хүйтэн агаарын урсгал Баруун Европыг нөмрөв

Арктикийн хүйтэн агаарын урсгал Баруун Европыг нөмөрсний улмаас Британи, Нидерланд, Франц зэрэг улсад сүүлийн жилүүдэд тохиолдоогүй цаг агаарын аюулт үзэгдэл нүүрлээд байна. Их хэмжээний цас орж, хүчтэй шуурга дэгдсэнээс дээрх улсуудад замын хөдөлгөөн саатаж, нислэг болон галт тэрэгний үйл ажиллагааг түр хугацаанд зогсооход хүрсэн аж.
2026-01-07

Дорнод аймгийн нисэх буудлын зурвасыг 55 жилийн дараа шинэчлэхээр боллоо

Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийн нисэх буудлыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн билээ. Тухайлбал, Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, 4C ангиллын болгох төсөл хэрэгжүүлэхээр болж, сонгон шалгаруулалт хүртэл зарласан. Гэвч өнгөрсөн хугацаанд нисэх буудлыг засаж, шинэчлэх ажлыг хийлгүй, үйл ажиллагааг нь зогсоогоод байв. Харин энэ онд улсын төсвийн 59 тэрбум төгрөгөөр нисэх буудлын хөөрч, буух зурвасыг бүрэн шинэчлэхээр хөрөнгө оруулалтыг нь шийджээ.
2026-01-07

Цаасан дээр л хэрэгждэг зохиогчийн эрх

Жил гаруйн өмнө гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших (Өөжгий) өөрийнх нь нэр бүхий хэдэн бүтээлийг зөвшөө­­­­рөлгүй ашигласан тухай асуудлыг хөндсөн юм. Тэрбээр “The voice of mongolia” шоунд миний дууг миний зөвшөөрөлгүй дуулж. Энэ талаар хэлэнгүүт ер нь чиний дууг ард түмэн дуулж л байвал болоо юм биш үү гээд л хараах юм. Телевизийн шоу ашгийн төлөө байдаг биз дээ. Шоугаа IPTV-д тавьж, түүгээрээ мөнгө олно. Оролцогчидтойгоо 2-3 жилийн гэрээ байгуулж, энд тэнд баахан дуулуулна. Караоке ч ялгаагүй. Тэгвэл зохиолч бид яах юм бэ. Баяр ёслолоор өөрийнх нь зохиосон дуугаар бусад хүн ашиг олж байхад дууг бичиж, бүтээсэн нь оргүй хоосон хэвтэж байдаг юм. Буянаараа болог” хэмээсэн юм.
2026-01-07

Нэгдүгээр сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх нь

Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас өнгөрсөн арванхоёрдугаар сард тохиосон хүйтэн өдрүүдийн тоо болон хур тунадасны хэмжээг танилцууллаа. -30 хэмээс хүйтэн өдөр Завхан аймгийн Отгон, Баянхонгорын Байдраг, Хөвсгөлийн Ренчинхлүмбэ, Цагаан-Үүр сумд 20оос олон тохиожээ. Тэгвэл Увс аймгийн Тэс, Завханы Баянтэс, Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Алтанбулаг, Улаанбаатарын Багануур, Буянт-Ухаа ор­ чимд ийм өдөр 15-19, бусад нутгаар 1-10 хоног үргэлжилсэн байна.
2026-01-07

Соёлын төв өргөөгөөр “сор залчих” вий дээ

Хотын дарга Х.Нямбаатар Монгол Улсын түүх, соёлын томоохон цогцолбор болсон Соёлын төв өргөө (СТӨ)-г нурааж, оронд нь тэнгэр бага­­надсан өндөр барилга сүндэрлүүлэхээр “атгаг” санаа өвөрлөн яваа бололтой. Бүр хоёр блок бүхий 50 давхар барилга барих зураг, төсөл боловсруулахыг орлогч Т.Даваадалайдаа оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 30-нд даалгасан баримт ил болов. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн эл өдөр бол­­сон бөгөөд Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваа­далай эл үүргийг хүлээж, Засаг даргын зөвлөлийн хуралд саналыг танилцуулахаар тогтсон юм байна.
2026-01-07

Гурван сар хүлээгдсэн ажилгүйдлийн тэтгэмжийг олгож эхэллээ

14 996 даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгож эхэллээ. Тодруулбал, 2025 онд эл тэтгэмжид 162 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан ч энэ нь аравдугаар сарын эхэн гэхэд дууссан тул 10-12 дугаар сард тэтгэмж авах ёстой 15 мянга орчим иргэнд олгох 45 тэрбум төгрөгийн санхүүжилтэд хүлээлт үүссэн аж. Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөв батлагдсан бөгөөд ажилгүйдлийн даатгалын санд 190 тэрбум төгрөг ногдоод буй. Үүний дагуу өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтээ өгсөн иргэдийн тэтгэмжийг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дансанд шилжүүлжээ.
2026-01-07

О.Сийлэгмааг ажлаас нь чөлөөлжээ

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмааг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг салбарын яамны Ёс зүйн хорооноос гаргажээ. Тэрбээр 2024 оны найм­дугаар сард уг албан тушаалд томилогдсон юм. Үү­нээс өмнө БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан аж.
2026-01-07

“Olloo”-д мэдээ, контент нийлүүлж “цалин” авч болно

“Olloo” аппликэйшнийг нэвтрүүлснээ өчигдөр танилцууллаа. “Алганд багтаасан Монгол” уриатай “Olloo” аппликэйшн нь хэ­рэглэгчдэд зориулсан мэдээ, мэдээлэл, үнэ­­­­гүй зар, цахим худалдааны төвүүдийг нэг дор төвлөрүүлсэн цогц платформ гэдгээ­рээ онцлог болсон гэв. Мөн тус аппликэйшн нь оноо цуглуулах системийг нэвтрүүлж, хэ­­рэглэгчдэд илүү ашигтай шийдэл санал болгож буйг танилцуулгын үеэр дурдлаа.
2026-01-06

Хөнгөлөлттэй эм борлуулах үүргээ биелүүлээгүй 242 эмийн сангийн нэрийг зарлалаа

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан 2025 онд гэрээ бай­­гуулсан эмийн сангуудынхаа биелэлтийг дүгнэсэн тайлангаа өчигдөр танилцуул­лаа. Тус газрынхан өнгөрсөн жил 1548 эмийн сантай гэрээ байгуулж, даатгуу­лагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүл­сэн байна. Гэвч нэр бүхий эмийн сангууд гэ­­­рээнд заасан үүргээ мөрдөөгүй, хан­галтгүй үнэлүүлсэн аж. Тодруулбал, зөрчилтэй 242 эмийн санд улсын байцаагч хугацаатай албан шаардлага хүргүүлсэн бөгөөд үүний хариуг үндэслэн тэдний гэрээг үргэлжлүүлэх, эсэхийг шийдэ­хээр болжээ. Ямартай ч 114 эмийн сангийн гэрээг хэрхэх нь тодорхойгүй, 128-ынх нь гэ­рээг дуусгавар болгож буйг ЭМДЕГ-аас нэрсийн хамт зарласан юм.
2026-01-06

Таван өөр ертөнцөөр аялуулах “Unity” үзэсгэлэнд саатаарай

Таван өөр ертөнцөөр аялуулах “Unity” үзэсгэлэнд саатаарай
2026-01-06

2026 онд заавал очих газраар Орхоны хөндийг нэрлэв

CNN агентлаг 2026 онд заавал зочлох ёстой дэлхийн шилдэг аяллын чиг­­лэлүүдийг танилцуулж, манай орноос Орхоны хөндийн дурсгалт газрыг онцлон нэрлэв. Ингэхдээ Орхоны хөндийг орчин үеийн хотжилтын өвчин, ажлын ачаалал, тасралтгүй дуу чимээ, цахим орчны хамаарлаас бүрэн ангижирч, жинхэнэ утгаараа амар амгаланг мэдрэх боломжтой, дэлхий дээрх цөөн бүс нутгийн нэг хэмээн тодорхойлсон юм. Жуулчид тус бүс нутгийг зорин очсоноор ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүрт­­гэгдсэн түүхэн дурсгалуудтай танилцахын зэрэгцээ үндэсний бөхийн барилдаан үзэж, морь унан, цэлмэг тэнгэрийн дор оддыг ажиглах боломжтойг ч мөн онцолжээ. Түүнчлэн тус агентлагийнхан манай орны аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд тогт­вортой тэлж, байгаль, түүх, соёлын өвийг хослуулсан өвөрмөц давуу талаараа олон улсын анхаарлыг татаж буйг дурдсан байна.
2026-01-06

2026 оныг эдийн засгийн "нүдээр" тольдох нь

2025 онд алт түүхэн дээд ханшаа 45 удаа эвдэж, унц нь анх удаагаа 4500 ам.доллар болов. Хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ таван их наяд ам.долларт хүрэн их гүрнүүдийн дараа эрэм­бэлэгдэх томоохон, бие даасан эдийн засаг болж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн дахиныг худалдааны саад бэрхшээлд оруулсан “Тарифын дайн” өдөөснөөс эхлээд олон улсад тун бужигнаантай жил өнгөрлөө. Харин манай улсын “саалийн үнээ” болох нүүрсний үнэ тогтмол унаснаар татварын ор­лого оны эцэст 700 орчим тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн ч зэсийн баяжмалын экспорт таван тэрбум ам.долларт хүрснээр чу­луун нүүрснийхийг давж, “аминд оров”. Түүнч­лэн дотоодын инфляцын түвшин 8-9 хувийн хооронд хэлбэлзэж, Төвбанк бодлогын хүүгээ 12 хувьд хэвээр хадгалсан юм.
2026-01-06