Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг үерийн их, 19 сум маш их эрсдэлтэй байна

Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас үерийн эрсдэлийн ерөнхий төлөвийг гаргажээ. Тус газрын Эрсдэлийн удирдлагын газраас хийсэн үнэлгээгээр 21 аймгаас Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд байна. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймаг дунд, Дорнод, Архангай бага эрсдэлтэй гарчээ. Тодруулбал, 21 аймгийн 330 сумаас 19 нь маш их, 30 нь их, 159 нь дунд, 94 нь бага, 28 нь маш бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Эрсдэл маш их болон их түвшинд байгаа 49 сумын 137 740 айл өрх үерт өртөх аюултайг онцгой байдлын байгууллагаас анхааруулав.
2025-07-02

 Ургацын талбайд туссан улс төрийн хар сүүдэр

Сонгууль угтаж, сонгогчдод таалагдах зорилгоор гаргасан бодлогогүй, мугуйд ганцхан шийдвэр улс орон, нийтийн эрх ашиг, салбарын хөгжилд ямар их хор хохирол учруулдгийн бодитой жишээ нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль болов. УИХ, Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй холбогдуулан малчид, хөдөө, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хямд үнэтэй гурил, тэжээлээр хангах зорилгоор одоогоос жил гаруйн өмнө буюу парламентын сонгууль болохоос хоёрхон сарын наана ийм хууль баталж, эдгээр бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлсөн юм.
2025-07-02

 Эрчим хүчний салбарт “мега” хулгай хийх зорилготой хуулийн төсөл санаачилсан гэв

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхдагч шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлаас хасжээ. Тодруулбал, эл хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, нийгмийн салбар бүрийн төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг өргөн хүрээнд зохион байгуулаагүй, эрх ашиг нь хөндөгдөх талууд буюу холбогдох төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдээс санал аваагүй нь байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхэд зөрчилтэй, шаардлага хангахгүй гэж үзсэн байна.
2025-07-02

Аялал жуулчлалын 11 арга хэмжээг 170 сая төгрөгөөр санхүүжүүлнэ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр дэх дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 11 төрлийн арга хэмжээний зохион байгуулалтад онцгой анхаарч ажиллахаар болжээ.
2025-07-01

Сургууль, цэцэрлэгийн орчныг хүүхдүүдэднээлттэй болгоё

Зуны нар төөнөсөн аагимхалуун өдрүүд үргэлжилж буй энэ үед Улаанбаатар хотын иргэдэд сэрүүцэн амрах, тухлан суух газар үгүйлэгдэж байна. Манай нийслэлд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий түр амрах зориулалттай сүүдрэвч байтугай тайван алхах зам ч хомс. Сургууль, цэцэрлэг, номын сан зэрэг нийтийн зориулалттай газруудадсандал, сүүдрэвч, ногоон байгууламж бийч урин дулааны цагт ихэнх нь үүдээ цоожлоод, иргэдийг дотогш нэвтрүүлдэггүй.
2025-07-01

Аймаг, сумын баяр наадмыг дур мэдэн өөрчлөхгүй байхыг анхааруулав

Өвөрхангай аймгийн Хархорин сумын наадмын товыг өөрчилснөөс болж аяллын компаниудалдагдал хүлээхэд хүрээд буйг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдэгдлээ.
2025-07-01

Бага хар идээ

Залуу зохиолч Г.Барсболдын бүтээлийг энэ удаад онцолж байна. Г.Барсболд нь яруу найргийн “Өгөөмөр харцанд тань”, “Ялагдал”, “Балархай хүмүүс” түүвэр хэвлүүлсэн бөгөөд өөрийн анхны өгүүллэгийн ном болох “Хүлцэнгүйн арван дүр”-ээ уншигчдад хүргээд удаагүй байна. Тэрбээр “Tagtaa Prize-2022” утга зохиолын шагналын өгүүллэгийн төрөлд шилдэг гурван оролцогчийн нэгээр тодорч байв. Түүний “Хүлцэнгүйн арван дүр” бүтээлээс “Бага хар идээ” өгүүллэгийг уншигч танд хүргэж байна.
2025-07-01

"Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна”

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч ТТЖВСиӨү компанийн уурхайн ажилчид өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалин, хөлсөө авмаар байгаагаа илэрхийллээ.
2025-07-01

Зүүн Азийн орнууд хиймэл оюуныг дээд боловсролд нэвтрүүлэхэд хамтарна

ЮНЕСКО-ийн Дээд боловсролын инновацын олон улсын төв, Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Монголын үндэсний комисс болон ШУТИС хамтран “Хиймэл оюун ухаанд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” сэдэвт дээд түвшний бодлогын яриа хэлэлцээрийг өчигдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
2025-07-01

Манай улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг нэг шат ахиуллаа

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага манай улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг нэг шат ахиулан 6/7 болгож сайжруулсныг Сангийн яамнаас мэдээллээ. Тус байгууллага өнгөрсөн баасан гаргийн ээлжит хурлаараа 40 гаруй орны зээлийн эрсдэлийн үнэлгээг хэлэлцэж, гурван улсынхыг өөрчилсөн нь Монгол, Бангладеш, Сенагалынх аж. Манай улсын эрсдэлийн үнэлгээг ахиулсан бол нөгөө хоёрынхыг нь бууруулжээ.
2025-07-01

Вагонд ачаа ачиж байсан хүн унаж нас баржээ

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангадаггүй, хяналт тавих ёстой инженерүүд нь үүргээ зохих ёсоор биелүүлдэггүйгээс хүний амь, эрүүл мэнд хохирсоор байна. Тухайлбал, өнгөрсөн ням гарагт Орхон аймагт ийм хэрэг гарч, нэг иргэн амиа алджээ.
2025-07-01

Францад хэт халалтын улмаас гамшгийн улбар шар түвшин тогтоолоо

Францын 96 мужийн 73-ыг нь улбар шар түвшинд шилжүүлснийг цаг уурын албанаас нь мэдээлэв. Тус улсын ихэнх нутгаар өнгөрсөн бямба гарагт агаарын хэм 30 хэмээс давж халсан бөгөөд цаашид өмнөд бүс нутагт 40 хэм хүрэх төлөвтэй байна.
2025-07-01

Өргөдөл гаргасан 645 хүүхдийн дүн, оноог нягтлахад зөрчил илрээгүй гэв

Улсын хэмжээнд 2025 оны элсэлтийн шалгалтыг өнгөрсөн сарын 18-21-нд буюу дөрөв хоногийн хугацаанд зохион байгуулсан билээ. Шалгалтад 43 318 хүүхэд бүртгүүлснээс 40 338 нь хамрагдсан юм. Энэ удаагийн элсэлтийн шалгалтын дасгалуудыг хичээлийн сэдвийн хүрээнд боловсруулаагүй, агуулга хүнд, хугацаандаа амжихааргүй байсан, тарааж өгсөн харандаа, баллуур нь шаардлага хангахгүй, шалгагч машин зөв уншсан, эсэх нь эргэлзээтэй гэх мэт гомдол ихээр гарсан.
2025-07-01

 Д.МӨНХЧИМЭГ: Редакцууд нэгнээ дэмждэг, шүүмжилдэг, хяналт тавьдаг болбол олон нийтийн итгэл сэргэнэ

“Өнөөдөр” сониноос 2008 онд ажлын гараагаа эхэлж, олон улсын “Reuters” агентлаг, “The Guardian” зэрэг нэр хүндтэй хэвлэлд бүтээлээ нийтлүүлж ирсэн сэтгүүлч, сэтгүүл зүйн сургагч багш, хэвлэл мэдээллийн зөвлөх Даваашаравын Мөнхчимэгтэй ярилцлаа. 2024 онд Чевнингийн тэтгэлгээр Британийн Сассексийн их сургуульд Жендер ба медиа судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан тэрбээр мөдхөн АНУ-ын Мэриландын их сургуулийн сэтгүүлзүйн докторантурт суралцахаар мордох гэж буй.
2025-07-01

Төв Азийн нэн ховор хөхтөн амьтдын жагсаалтад мануул, шилүүсийг оруулжээ

Узбекистаны Ташкент хотодөнгөрсөн сарын 24-26-ндболсон Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга (CAMI)-д оролцогч талуудын III уулзалтын үр дүнд нэн ховор хөхтөн амьтдын жагсаалтад мануул, шилүүсийг нэмэлтээр бүртгэжээ.
2025-07-01

“Magnolian” хамтлагийн дуу дэлхийн тоглоомын ертөнцөд эгшиглэж байна

“Death stranding” видео тоглоомын хоёрдугаар хэсэг болох “Death stranding 2: On the beach”-ийг монгол хамтлагийн дуу хөглөж байна. Тодруулбал, “Magnolian” хамтлагийн хэд хэдэн уран бүтээл үүнд багтсанаас гадна уг тоглоомд зориулан шинээр зохиосон “Woods” дууныхаа клипийг тэд өнгөрөгч лхагва гарагт цацсан. Өмнө нь тэдний “The bride and the bachelor” дуу “Netflix”-ийн “Outer banks” цувралд багтаж байжээ. Ийнхүү тус хамтлагийн уран бүтээл олон улсад гарсан хоёр дахь тохиолдол нь энэ болов.
2025-06-30

Алтаад, Суман, Чулуут голд 300 мянган жарамгай нутагшуулав

“Чулуут тул” төрийн бус байгууллагынхан цэнгэг усны индикатор болсон тул, зэвэг, хадран загасны 300 мянган жарамгайг Алтаад, Чулуут, Суман голд нутагшуулжээ. Тус байгууллагынхан тул болон агнуурын бусад зүйлийн загасыг үржүүлж, сэргээн нутагшуулах зорилгоор “Чулуут тул-2030” төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.
2025-06-30

45 хоногийн сургалтын багш нарын 36 нь ажилд орж чадаагүй

Боловсролын салбарынхан багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтын үр дүнгийн талаар өнгөрсөн баасан гарагт хэлэлцэв. Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгээс 2024 оны арваннэгдүгээр сараас 2025 оны гуравдугаар сарын хооронд багшлах эрхийн гэрчилгээ олгох 45 хоногийн сургалтын хөтөлбөрийн эрхийг найман их, дээд сургуульд олгосон юм. Өөрөөр хэлбэл, МУБИС, МУИС, СУИС, СЭЗИС-ийн Боловсролын сургууль, “Олон улсын Улаанбаатар их сургууль”, “Отгонтэнгэр” их сургууль, “Их засаг” их сургууль, “Орхон” их сургууль сургалт зохион явуулах эрхтэй болсон ч зургаа нь багш бэлтгэсэн байна.
2025-06-30

Баримтаа цаасаар бус, цахимаар авах нь хорт бодисоос сэргийлэх шилдэг арга гэв

Худалдаа, үйлчилгээний газруудаас бидэнд хэвлэж өгдөг баримтын цаасанд агуулагдах бисфенол S гэх химийн бодис нь арьсаар дамжин хүний биед шингэх аюултай түвшинд хүрснийг АНУ-ын шинжээчид анхааруулжээ. Байгаль орчны эрүүл мэндийн төвөөс хийсэн шинэ судалгаагаар ийм баримтыг ердөө 10 секундийн турш барихад л Калифорни мужийн Prop 65 нэртэй аюулгүйн стандартыг зөрчихүйц хэмжээний хорт бодис хүний биед нэвтэрдэг аж. Ялангуяа үйлчилгээний салбарын ажилтнууд өдөр тутамд баримтын цаастай байнга харьцдаг тул хамгийн их эрсдэлтэй бүлэгт тооцогдож байна.
2025-06-30

Д.БАЯРБААТАР: Хүндэтгэлийн концерт “Алтан соёмбот Монгол” нэртэй

Бүжиг дэглээч, найруулагч, СУИСийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал , Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатартай Дуурийн театрын үүдэнд таарав. Баяр наадам дөхөж буйг хэлэх үү, Төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар томилогдсоныг нь мэдэж байсан тул энэ жилийн тоглолт ямархуу өнгө аястай болох талаар асууж амжив. Төрийн хүндэтгэлийн концерт уламжлал ёсоор долоодугаар сарын 10-нд болох бөгөөд орон даяар шууд нэвтрүүлнэ.
2025-06-30