Их, Бага тойруу дахь түүхэн дурсгал бүхий 177 архитектурыг хамгаалалтад авах нь
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах талаар хэлэлцэв. Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотын эдэлбэр газрыг 44 937 га талбайтай байхаар зурсан. Үүнээс 24 хувийг нь хэвээр хадгалж, шинэчлэх асуудлыг тусгасан. Ерөнхий төлөвлөгөөнд хотын түүхэн дурсгалт байгууламжийг хамгаалж, сэргээх талаар ч мөн оруулсан байдаг.
2025-09-22
МАН-ын Удирдах зөвлөл хаалттай хуралдав
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн бямба гарагт хаалттай болов. Дөрвөн цаг орчим үргэлжилсэн тус хурлаар намын даргын сунгаа, Бага хурлын тов зэргийг хэлэлцжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар намын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн билээ. Мөн Бага хурлаар үндсэн дүрмээ шинэчлэх аж.
2025-09-22
Үндэсний номын баярт 250 орчим зохиолч, орчуулагч, зураач, эрдэмтэн, судлаач оролцлоо
38 дахь удаагийн Үндэсний номын баярыг Сүхбаатарын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 250 орчим зохиолч, орчуулагч, зураач, эх зохиогч, эрдэмтэн, судлаач оролцжээ. Мөн ОХУ, БНХАУ, БНТУ, Казахстан зэрэг орны зохиолч, хэвлэн нийтлэгчид зорин ирж, өөрсдийн бүтээлүүдээ олны хүртээл болгосноороо онцлогтой байв.
2025-09-22
“Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнд саатаарай
Японы уран бүтээлч Күранүки Торү “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнгээ “Чингис хаан” үндэсний музейд уржигдар дэлгэлээ. Тэрбээр “Кёозан-Ха” хэмээх урлаг, гүн ухааны үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч бөгөөд ланд арт, минимализм, постхуманист урсгалаар уран бүтээлээ туурвидаг нэгэн.
2025-09-22
Хоёр настай хүүг тав дахь өдрөө эрэн хайж буй ч ямар нэг сэжүүр олсонгүй
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын газарт ирснээс хойш тав хоног өнгөрлөө. Монголчууд эдгээр өдөр алга болсон хүүг хурдан олдоосой хэмээн залбирч, сэтгэлээ чилээж сууна. Сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т эцэг, эх нь ойд мод бэлтгэж байхдаа хоёр хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, буцаад ирэхэд хоёр настай хүү нь байгаагүй, алга болсон гэх мэдээлэл анх цацагдсан. Түүнээс хойш хүүгийн талаар ямар нэгэн сураг гаралгүй өдий хүрэв.
2025-09-22
“Давхар дээл”-нд нугасгүй Ц.Даваасүрэн
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-09-22
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ
Жанжин Сүхбаатарын талбайд маргааш 38 дахь удаагийн Үндэсний номын баяр эхэлнэ. Энэ сарын 21 хүртэл үргэлжлэх уг баяраар бид сүүлийн үеийн шинэ ном, олон мянган хувь зарагдсан бестселлер зохиолуудтай танилцахаас гадна алдарт зохиолчидтой уулзах боломж тохиодог билээ.
2025-09-19
Ирэх оны “Coachella”-г чимэх хамтлаг, дуучид тодорлоо
“Coachella” урлагийн наадмыг АНУ-ын Калифорни мужийн Индио хотноо ирэх дөрөвдүгээр сарын 10-12-нд зохион байгуулах юм. Эл наадмыг поп, панк-рок, k-pop зэрэг олон төрлөөр бүтээлээ туурвидаг 150 гаруй хамтлаг, дуучин өнгөлөхөөр болжээ. Тухайлбал, АНУ-ын дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од Жастин Бибер, Колумбийн уран бүтээлч Кароль Жи тэргүүтэй уран бүтээлчид ирэх оны “Coachella”-г чимэх аж.
2025-09-19
“Green iris” компанийнхан модны живхийг хэрэглээнд нэвтрүүлэв
“Green iris” компанийнхан модны живхийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэ нь модны үндсэнд ус хадгалагдах хугацааг уртасгаж, ургамлыг хангалттай хэмжээнд чийгтэй байхад нь тусалдгаараа онцлогтой бөгөөд элсэрхэг, эсвэл хад, чулуутай газар илүү үр дүнтэй аж.
2025-09-19
Эрчим хүчний гудамжны авто замыг бямба гарагт хаана
Баянгол дүүргийн XX хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж буй юм. Үүний хүрээнд Наадамчдын гудамжны авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон замын уулзвараас “Хөсөг трейд”-ийн баруун урд талын уулзвар хүртэл энэ бямба гарагт хаах юм байна.
2025-09-19
Булганд цагаан будааны сорт амжилттай нутагшуулж, нэг га-гаас 6-8 тонныг хураан авах нь
Ховд аймгийн Булган сумд 20-иод жилийн өмнөөс тутарга буюу цагаан будаа тариалах судалгаа хийж, өнөө жил тариалсан нь амжилттай болж анхны ургацаа хураан авах гэж буйг салбарын яамнаас мэдээллээ. Тодруулбал “Жи Ай Эм И Икс” ХХК-ийнхан уг туршилт, судалгааг өнгөрсөн 20 жил хийсний үр дүнгээ ийнхүү хүртэх гэж буй аж. Тэд БНСУын хилийн чанад дахь хөдөө аж ахуйн хөтөлбөр болох “КОПИА Монгол” төвтэй хамтран энэ оны дөрөвдүгээр сард Булган сумын нутагт 5.3 га талбайд туршилтын тариалалтаа эхлүүлжээ.
2025-09-19
Д.БАТМӨНХ: COP17-г дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгжүүдэд өгөөжтэй байдлаар зохион байгуулах нь чухал
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) манай улсад ирэх оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Иймд COP17-г Монголд зохион байгуулах нь бидэнд ямар ач холбогдолтой, хэр зэрэг давуу талтай талаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнхтэй ярилцлаа.
2025-09-19
Алтны ханш унци тутамдаа 4000 ам.долларт хүрч болзошгүй гэв
Германы Франкфурт хотод төвтэй үндэстэн дамнасан Deutsche банк 2026 онд алтны ханш унци тутамдаа 4000 ам.долларт хүрнэ хэмээн таамаглалаа өсгөжээ. Тус банк алтны үнэ цаашид ийнхүү өсөх шалтгааныг төв банкуудын тасралтгүй эрэлт болон ам.долларын ханшийн сулрал, мөн Холбооны нөөцийн банкны хараат бус байдалд үүсээд буй тодорхойгүй нөхцөл байдалтай холбон тайлбарлав.
2025-09-19
ИЗНН-ын дөрвөн гишүүн цаашид улс төрийн нэгдмэл байр суурь баримтална
Иргэний зориг ногоон намын их хурал болж, үндсэн дүрэм, дотоод хөтөлбөрийнхөө шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталсан байна. Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуулийн дагуу намууд энэ онд багтаан дүрэм, хөтөлбөр, бүтцээ өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээгээд буй билээ.
2025-09-19
Эмч, багш нарын цалинг нэмэх талаарх иргэдийн саналыг хэлэлцэх нь
Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай нийтийн өргөдлийг иргэн Б.Номингоос ирүүлснийг УИХ-ын системд долоодугаар сарын 1-нд нийтэлсэн юм байна. Энэ сарын 15ны өдөр уг өргөдлийг дэмжиж, саналаа өгсөн хүний тоо 33 мянгыг давжээ.
2025-09-19