Шинжлэх ухааны академийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд хиймэл оюун, археологи, усны нөөц, усжуулалт, селекц, үрийн аж ахуй гэсэн таван чиглэлээр магистрын хөтөлбөрийн элсэлт авч буйгаа зарлалаа. Эл сургуулийг Засгийн газраас баталсан, Монгол Улсад эрэлттэй болон тэргүүлэх чиглэлийн хүрээнд мэргэжилтэн бэлтгэхээр байгуулж, 2024 онд ашиглалтад оруулсан юм. Одоогоор тус сургууль зөвхөн магистрын хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд ойрын хугацаанд докторынхоор сургалтаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлэв. Эл сургуулийн сургалт нь Шинжлэх ухааны академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн лаборатори, материаллаг баазад тулгуурладгаараа онцлог бол үргэлжлэх хугацаа нь мэргэжлийн чиглэлээс хамаараад 1.5-2 жил аж.
Н.Дүүл