Өвөрхангай аймгийн төв буюу Арвай хээр сумд үйл ажиллагаа явуулдаг “Альфа” гэх цэнгээний газрын хамгаалагч нь үйлчлүүлэгчийнхээ амийг хөнөөсөн хэрэг энэ сарын 23-ны шөнө гарав. Орон нутгийн эх сурвалжуудын мэ дээлж буйгаар тус цэнгээний газарт хамгаалагчаар ажилладаг 22 нас тай М.Д гэх залуу иргэн Ц.Э-той ажлын ба ран дээрээ маргалдсан аж. Улмаар үйлчлүүлэгчээ гадагш гарган унагаж нэг бус удаа өшиглөснөөс 30 нас тай иргэн Ц.Э газар дээрээ амиа алджээ. Зодуулсан даруйд нь хохирогчийг Өвөр хангай аймаг дахь Бүсийн оно шилгоо, эмчилгээний төвд хүргэсэн ч нас барсан байсан гэнэ. Цэнгээний газрын хамгаалагчийг сог туудаа уг хэргийг үйлдсэн гэх мэдээлэл ч бий. Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд “Тухайн бааранд өмнөх шөнө нь насанд хүрээгүй хүнийг хүчирхийлсэн хэрэг гарсан” хэмээн зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газрын ажилчин эмэгтэйчүүд ярилцлага өгсөн ч орон нутгийн цагдаагийн байгуул лагынхан “Хүний амь хохироосон хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Насанд хүрээгүй хүн хүчиндсэн гэх хэрэг бүртгэгдээгүй” гэсэн юм. Баарны хамгаалагч нар үйлч лүүлэгчдээ халдаж зодсон тохиолдол цөөнгүй гардаг. Хамгийн сүүлд гэхэд Баян гол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх үйлчлүүлэгчээ зодсон нэгэн баарны хамгаалагчийг бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага ногдуулаад байна.
Г.Орчлон