Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ардын урлаг

Гар урлалын анхдугаар их наадам зохион байгуулахаар болжээ

Гар урлал гэхээр бэлэг дурсгалын эд зүйлс, түлхүүрийн оосор, арьс, ширэн эдлэл төдийгөөр ойлгох нь үеэ өнгөрөөжээ. Гар урлалыг амьдралынхаа зорилго болгосон уран бүтээлчид Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сард цугларах гэнэ. Тэд гар урлалын төрөл болох хөдрөг, зүймэл даавуун урлалын үнэ цэнийг өсгөх зорилгоор үндэсний хэмжээний томоохон уралдаан болох “Монголын хөдрөг ба урлалын анхдугаар их наадам-2023”-ыг зургадугаар сарын 1-3-нд дээрх музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар болжээ. Иргэд гар урлалыг өдөр тутмын амьдралдаа ашиглаж дадахад нь дэмжлэг үзүүлэх, гар урлалаар дамжуулан монгол өв соёлоо таниулан сурталчлах нь уг уралдааны зорилго аж.
2023-04-05

АРАЙ Ч ДЭЭ! Т.Галсангийн бүтээлүүдийг танихын аргагүй болгожээ

Нийтийн дуучдын нэгдсэн холбоо гэж байдаг аж. Тэргүүн нь У.Далантай гавьяат. Монголын зохиолчдын эвлэлээс уг байгууллагын нэр дээр өчигдөр шаардах бичиг хүргүүлжээ. Үүнд “Дуучин Д.Амарсайхан, Ж.Солонго нар “On” телевизээр энэ оны хоёрдугаар сарын 12-ны 20.10 цагаас нэвтрүүлсэн “Хос уянга” теле концертдоо Ардын уран зохиолч Т.Галсангийн гурван дууны шүлгийг хольж, нэг болгон дуулахдаа шүлгийг Ж.Бадраа хэмээн ташаарчээ. Бүхний танил бүтээлүүдэд санаатайгаар халдаж, зохиогчийг нь үгүйсгэн гуйвуулах нь хуулиар шүүн хэлэлцэх хэмжээний оюуны өмчийн гэмт хэрэг билээ. Зохиосон шүлгийг нь яруу найрагч, хөгжмийн зохиолчийнх нь зөвшөөрөлгүйгээр бадаг, мөрөөр таслан авч, дур мэдэн ашигласан, мөн шүлгийг өөр хүний нэрээр зарласан үйлдэлдээ дуучин Д.Амарсайхан, Ж.Солонго нар тайлбар өгч, эн тэргүүнд яруу найрагч Т.Галсангаас уучлалт гуйн, тарьсан будилаанаа хэвлэлийн бага хурал хийн, олон нийтэд мэдээлж залруулахыг Монголын зохиолчдын эвлэл шаардаж байна” гэжээ
2023-03-30

“Жононхар” морин хуурын музей аялал жуулчлалынхныг урилаа

“Моринхуур” төвийн дэргэдэх “Жонон хар” музей ирэх сарын1-нд аялал жуулчлалынханд үйл ажиллагаагаа танилцуулахаар төлөвлөжээ. Манай улс аялал жуулчлалыг идэвхжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр, төрлийг олшруулах чиглэлд анхаарч эхэлсэнтул тур оператор, аяллын агентлагуудтай хамтын ажиллагаагаа өргөтгөх зорилгоор ийм санаачилга гаргасанаж. 
2023-03-28

1000 туульч “Баатарлаг Жангар”-ыг хайлна

Монголын уран зохиолын оргил гэгддэг “Баатарлаг Жангар” туулийг олон нийтэд таниулан сурталчлах нэгэн арга хэмжээ энэ сарын 12-нд Говь-Алтай аймагт болох нь
2023-02-08

Ардын жүжигчин Б.Норовсамбуугийн 75 насны ойд зориулсан тоглолттой

Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай уран нугараач Б.Норовсамбуугийн 75 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт энэ сарын 12- нд Соёлын төв өргөөнд хоёр удаа болох нь
2023-02-08

С.Баттулгын "Тэнгэр үр" өгүүллэг УТГЫН ЧИМЭГ наадмыг өнгөллөө

Утгын чимэг-2022 наадмын тэргүүн шагналтнаар Сааюугийн Баттулга шалгарлаа. Тэрбээр энэ наадамд "Тэнгэр үр" өгүүллэгээ бичиж оролцсон юм. 
2023-01-20

Л.Гаваасүрэн агсны нэрэмжит дууны уралдаан зарлалаа

Л.Гаваасүрэн агсны нэрэмжит дууны уралдаан зарлалаа
2023-01-11

Хуучирчдыг “бүтээгч”

Хуучирчдыг “бүтээгч”
2022-12-07

Э.АМАРЖАРГАЛ: Цахимаар холбогдож, 14 шүүгчийн өмнө бүжиглэсэн

Э.АМАРЖАРГАЛ: Цахимаар холбогдож, 14 шүүгчийн өмнө бүжиглэсэн
2022-08-31

Морин хуурын чуулга “NHK hall” театрт тоглох нь

Морин хуурын чуулга “NHK hall” театрт тоглох нь
2022-07-29

Э.ЭНХБАТ: Хуучраа л олон улсад сайтар таниулмаар байна

Э.ЭНХБАТ: Хуучраа л олон улсад сайтар таниулмаар байна
2022-06-29