3-6 насанд ялгах ухаан хамгийн идэвхтэй хөгждөг гэв
Жил бүрийн аравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гараг буюу Олон улсын ёс зүйн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийнхэн санаачлан судлаач, эрдэмтэд, багш нарыг оролцуулсан “Энэрэнгүй сэтгэлд суурилсан ёс зүй” сэдэвт өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа.
12 цаг 56 мин
100 гаруй улс хүүхэд асрахад зориулсан цалинтай чөлөө олгодог
Зургаа хүртэлх насны хүүхэд нь ханиад, томуугаар өвдсөн тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчид ажлын тав хоногийн цалинтай чөлөө олгох, шаардлагатай тохиолдолд цахимаар ажиллах боломжийг зохицуулах шийдвэрийг Засгийн газар энэ сарын 7-нд баталсан. Үүнийг төрийн албаны хүрээнд, томуугийн дэгдэлт өндөртэй хугацаанд, тодруулбал 10-3 дугаар сард хэрэгжүүлэх зохицуулалттай. Оройтсон ч ийм шийдвэр гаргасанд алга ташин, дэмжиж байна.
13 цаг 26 мин
Маргаз уулыг хамгаалах төслийг BBC онцлов
Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг дахь Маргаз уул цоо хор ирвэс зэрэг нэн ховор амьт дын тархац нутаг, экосистемийн онцгой ач холбогдолтой бүс болохыг BBC телевиз олон улсад таниуллаа. Тус телевиз дэлхий дахинд алдартай “Wilderness” баримтат киноныхоо ээл жит дугаарт Маргаз ууланд ирвэс хам гааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төслийг онцолсон нь өдгөө олон нийтэд хүрч, бай галь орчны салбарынхнаас та лар хал, сайшаал хүртэж байна.
13 цаг 56 мин
Цэнгээний газрын хамгаалагч үйлчлүүлэгчээ зодож аминд нь хүрэв
Өвөрхангай аймгийн төв буюу Арвай хээр сумд үйл ажиллагаа явуулдаг “Альфа” гэх цэнгээний газрын хамгаалагч нь үйлчлүүлэгчийнхээ амийг хөнөөсөн хэрэг энэ сарын 23-ны шөнө гарав. Орон нутгийн эх сурвалжуудын мэ дээлж буйгаар тус цэнгээний газарт хамгаалагчаар ажилладаг 22 нас тай М.Д гэх залуу иргэн Ц.Э-той ажлын ба ран дээрээ маргалдсан аж.
14 цаг 56 мин
Японд баавгайнаас хамгаалах ухаалаг робот туршиж эхлэв
Японы хойд нутагт сүүлийн жилүүдэд баавгай суурьшлын бүс рүү халдах тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Акита мужийн их сургуулиас “Баавгайн эсрэг техно ло гийн шийдэл” уралдаан зарлажээ. Уралдаанд ирүүлсэн 41 бүтээлийн шилдэг санаануудад Акита үүлд рийн алдарт Хачико но хойноос жишээ авсан “Хаччан” нэртэй робот олны анхаарлыг татлаа.
15 цаг 20 мин
Орхон аймгийн шүүгчийн бүрэн эрхийг хоёр сараар түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалагт холбогдох сахилгын хэргийг өчигдөр Улсын дээд шүүх хянан шийдвэрлэлээ. Түүний эсрэг гомдлыг иргэн Т.Б Шүүхийн сахилгын хороонд гаргасан бөгөөд насанд хүрээгүй хүн хүчирхийлсэн хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад шийдвэрлээгүй, хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жил гаруйн дараа хохирогч хүүх дээс сэргээн сануулж мэдүүлэг авхуулахаар болсон нь хүний, тэр дундаа хүүхдийн дээд эрх ашиг, сонирхлыг зөрчсөн үйлдэл хэмээсэн аж.
15 цаг 26 мин
Нисдэг тэрэг ашиглуулахын тулд шатахууныг нь шийдэх шаардлагатай гэв
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрээс үүдэлтэй хохирлыг тогтоох, шаард лагатай арга хэмжээг авах чиг үүрэг бүхий ажлын хэсэг болон мэргэжлийн шинжээчдийн багийг холбогдох байгууллагуудаас томилон ажиллуулж буй. Тус дархан цаазат газрын зарим хэсэгт мориор болон тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй байгаатай холбогдуулан ажлын хэсгийнхэнд нисдэг тэрэг ашиг луулах хүсэлтийг БОУАӨЯ-наас УОК болон ХХЕГ-т гаргасан.
15 цаг 56 мин
Автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ
Улирал солигдож, хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-аас томуу, томуу төст өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй нийт автобуснуудад ээлжит ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн байдлаар зохион байгууллаа.
16 цаг 2 мин
Агаарын чанарыг мэдээлэх самбарыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Жуулчны гудамжинд суурилууллаа
Цаг уур, орчны шинжилгээний газраас иргэд, олон нийтэд хүргэх агаарын чанарын мэдээллийн хүртээмжийг сайж руулах зорилгоор хоёр байршилд гэрэлт самбар нэмж байршуулснаа мэдээл лээ. Агаарын бохирдлыг холбог дох индексээр үнэлж, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг давхар харуул сан энэхүү мэдээллийн сам барыг Чингэлтэй дүүрэг дэх Жуулчны гудамж болон Үндэсний цэцэрлэгт хү рээлэнд суурилуулсан байна.
16 цаг 26 мин
ББСБ-ууд зээл олгосны шимтгэл, хураамж авахыг хориглоно
Иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн бодит өртгийг багасгах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ууд зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэл, хураамж авахыг хориглох зохицуулалт хийхээр ажиллаж буйг мэдээллээ.
16 цаг 56 мин
Төрийн тамганы хөшөөний суурийг шинэчлэх нь
Төрийн ордны хойно байрлах Монгол төрийн тамганы хөшөөний суурийг шинэчлэх ажлыг эхлүүлж, өчигдөр нураалаа. Албаныхны мэдээлснээр хөшөөний суурь хазайсан учраас нурааж, шинэчлэн боржин чулуугаар солих ажлыг нийслэлийн Хот тохижилтын газрынхан гүйцэтгэж буй аж. Суурийг засаж дууссаны дараа хөшөөг буцаан байрлуулах гэнэ.
16 цаг 57 мин
“Урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг 10-20 хувиар танана”
УИХ дахь МАН-ын бүлэг даваа гаргийн ээлжит хуралдаанаараа Ёс зүйн дэд хорооноос гаргасан зөвлөмж, мэдээллийг сонсож, 2027 оны төсвийн төсөлтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. “Оюутолгой”-н ногдол ашгийн зарцуулалттай холбоотойгоор иргэд, олон нийтийн дунд явуулсан санал асуулгын үр дүнд үндэслэн Засгийн газар хоёр их наяд төгрөгөөр хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх санал бүхий төсвийн төслөө эргүүлэн татсан.
17 цаг 26 мин
ГХЯ: Одоогоор тухайн иргэдийн нэр дээр хүчинтэй дипломат болон албан паспорт байхгүй
Цахим дэлгүүрийн эзэн бүсгүй олон нийтийн сүлжээн дэх хаягтаа ногоон паспортын зургаа оруулсан нь олон нийтийн анхааралыг татаж байна. уг асуудлын талаар ГХЯ-наас тодруулахад "Монгол Улсын дипломат албан гадаад паспорт олгох, эзэмшиx, хадгалах асуудал нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмаар зохицуулагддаг.
17 цаг 32 мин
Тайваньд хар салхины улмаас 616 хүн гэмтэж, 340 мянган өрх цахилгаангүй болжээ
Тайваньд дэгдсэн Чампи хар салхины улмаас нэг хүн амиа алдаж, 616 хүн гэмтсэн талаар тус улсын Онцгой байдлын төвийнхөн мэдээллээ. Гамшгийн улмаас 340 мян га гаруй өрх цахилгаангүй болж, хүчтэй салхинд мод унах, цахилгааны шугам болон барилга, байгууламж гэмтэх зэрэг 9000 гаруй тохиолдол бүрт гэгджээ.
17 цаг 56 мин
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэнд хахууль өгсөн хүмүүсийг шүүхэд шилжүүллээ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудад хахууль өгсөн хэ рэгт холбогдсон аж ахуйн нэгжийн захирлуудад Нийслэлийн прокурорын газар (НÏГ)-аас яллах дүгнэлт үйл дэн харьяалах анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тодруулбал, тус үйлдвэрийн Стратеги, бизнес хөгж лийн газрын дарга асан Г.Эрдэнэсүхэд хүдэр худалдан авах гэрээ байгуулахын тулд “Хайрхантоб” болон “Гэрлийн хурд” ХХК-ийн удирдах албан тушаалтан Д.Үнэнбат 140 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм.
18 цаг 56 мин
Дорноговьд цацрагийн хэмжилтийн лаборатори байгуулахаар судлах нь
Олон улсын стандартад нийцсэн цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээний лаборатори байгуулах асуудлыг судлах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнгөрсөн баасан гарагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо. Тус ажлын хэсэг нь салбаруудын мэргэжилтнүүдээс бүрдсэн 21 гишүүнтэйгээр цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээний лабораторийн байршил, техник, технологийн шаардлага, санхүүжилт, эрх зүйн орчин болон олон улсын стандарт, итгэмжлэлийн талаар судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй юм.
Уржигдар 17 цаг 30 мин
10.5 орчим сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулна
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, махны экспорт, ургац хураалтын талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Улсын хэмжээнд энэ намар 76.9 сая толгой мал бэлчээрлэж байгаа бөгөөд дотоодын хүнсний хэрэгцээ болон мал, мах бэлтгэлд 15.1 сая орчмыг нь нийлүүлэхээр тооцжээ.
Уржигдар 17 цаг 00 мин