Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг дахь Маргаз уул цоо хор ирвэс зэрэг нэн ховор амьт дын тархац нутаг, экосистемийн онцгой ач холбогдолтой бүс болохыг BBC телевиз олон улсад таниуллаа. Тус телевиз дэлхий дахинд алдартай “Wilderness” баримтат киноныхоо ээлжит дугаарт Маргаз ууланд ирвэс хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төслийг онцолсон нь өдгөө олон нийтэд хүрч, бай галь орчны салбарынхнаас талархал, сайшаал хүртэж байна.
Цоохор ирвэс бол дэлхий дахинд маш хязгаарлагдмал тархацтай, Төв Азийн өндөрлөг уулс бүхий 12 оронд нь л идээшлэн нутагладаг бодгаль. Үүний 20 орчим хувь нь манай орны нутаг дэвсгэрт бий гэж үздэг. Эл амьтны Монгол дахь гол тархац нутаг болох Маргаз уулыг улсын тусгай хамгаалалтад авхуулах зорилготой төслийг олон улсын байгалийн аяллын “Naturetrek” байгууллагынхан манай улсын судлаач, хөтөч нартай хамтран амжилттай хэрэгжүүлж буй талаар уг кинонд харуулжээ. Төслийн ажилд идэвх зүтгэлтэй оролцож буй судлаач, хөтөч Д.Баянмөнх, Б.Юмчин нарыг эл бү тээлд гол дүр болгон тодруулжээ.
Олон улсын байгууллагынхан “Маргаз уул нь цоохор ирвэс болон бусад зэрлэг амьтны амьдрах орчин боловч одоогоор тусгай хамгаалалтад аваагүй, судалгаа бага хийсэн бүс нутагт тооцогддог. Төслийн гол зорилго нь энэхүү онгон дагшин бүсийг бай галийн цогцолборт газраар бүртгүүлж, хууль ёсны хамгаалалтад авхуулах” гэж онцолсон байна.
Төслийн хүрээнд Маргаз ууланд цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөн, тоо толгойг судлах зорилгоор автомат камер байршуулж буй аж. Үүний үр дүнд цуглуулсан зураг, дүрс бичлэгүүд нь тус газрыг улсын хамгаалалтад авахад шаардлагатай эх сурвалж, шинжлэх ухааны үндэслэл, баримт болох гэнэ.
Н.Мишээл