Д.БЯМБАЦОГТ: Би одоо л жүжигчин мэргэжилдээ эзэн болж байна
Энэ удаа Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Бямбацогттой хийсэн ярилцлагаа та бүхний өмнө дэлгэж байна. Тэрбээр эл цолыг хүртсэнээс хойших анхны дэлгэрэнгүй ярилцлагаа манай сонинд өгсөн юм. Түүнтэй уран бүтээлийн халуун яриа өрнүүлснийг хүлээн авна уу.
2025-08-05
П.ЭРДЭНЭПҮРЭВ: Хүннү, Сяньби нь угсаа гарвал, соёлын хувьд нэгдмэл байсныг оршуулгын зан үйлээс харж болно
МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийнхэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хийсэн археологийн малтлага, судалгааныхаа үеэр Хүннү, Сяньбигийн завсрын үед хамаарах бунхант булшийг саяхан нээн илрүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан эдгээр олдвор нь Монголын түүхэнд ямар ач холбогдолтой талаар ОХУ-ын Барнаул хот дахь Алтайн улсын их сургуулийн Археологи, угсаатан зүй, музейн тэнхимийн докторантур, эл судалгааны багийн гишүүн П.Эрдэнэпүрэвтэй ярилцлаа.
2025-08-01
Ч.ХҮҮХЭНХҮҮ: Дэлхийд өндрөөрөө хоёрт эрэмбэлэгддэг “Мердека” цамхгийг барилцах хувь надад тохиосон
Механик инженер, барилгын шилэн фасад угсралтаар мэргэшсэн, Италийн “Permasteelisa group”-ын мэргэжилтэн Ч.Хүүхэнхүүг ярилцлагад урилаа. Тэрбээр дэлхийн хоёр дахь, улсдаа нэг дэх өндөр барилга болох Малайзын 118 давхар “Мердека” цамхгийн бүтээн байгуулалтад оролцож, тэрхүү 678 метрийн өндөртэй байгууламжийн оройд Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулсан нь саяхан. Одоогийн ШУТИС, тухайн үеийн ТИС-ийн Механик инженерийн сургуулийн төгсөгч хэрхэн олон улсын өндөр түвшний мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн барилгын талбарт ажиллах болсон түүх, замналыг нь сонирхлоо.
2025-07-31
Г.МӨНХБАЯР: Олон улсын физикийн олимпиадад монголчууд нийт 13 мөнгө, 40 орчим хүрэл медаль хүртсэн
Францын Парис хотод болсон Олон улсын физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон, ерөнхий боловсролын сургуулийн XI, XII ангийн таван сурагч хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа амжилттай оролцсон билээ. Багийг ахалж явсан МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр 2019 оноос хойш Олон улсын физикийн олимпиадад Монголын багийг ахалж оролцож буй юм.
2025-07-30
Н.ЭНХМАА: Өөрийн амьдралаа таашаадаггүй хүн л бусдыг муулж баясдаг шүү дээ
Гурван жилийн өмнө байгуулагдсан “Эгшү” эмэгтэйчүүдийн мото клубийнхэн саяхан “Охид зөвхөн барбигаар тоглодоггүй” гэж “хатгаад” амжсан. Эр зориг, эрх чөлөө ханхлуулж, эв нэгдлийг эрхэмлэсэн гоо төгөлдөр 22 эмэгтэйгээс бүрдэх туснэгдлийнхэн өдгөө Увсын цэнхэр хязгаарт явна. Харин энэ эмэгтэй бол сурвалжлагч миний уулзаж, ярилцахыг хүссэн зочин юм. “Чи дахиж хэзээ ч цэлзалуухан байхгүй шүү дээ, Энхмаа” хэмээх ээжийнхээ үгэнд урамшаад “Playboy” сэтгүүлд зургаа мөнхөлсөн нь түүний 18 насны хамгийн гоё мэдрэмж байсан тухай тэрбээр хожим ярих болно. Ингээд “Эгшү” клубийгүүсгэн байгуулагчдын нэг Н.Энхмаатай ярилцсанаа уншигч танд хүргэе.
2025-07-29
Б.АЛТАНЦЭЦЭГ: Өвөрмөц тусламж шаардлагатай эхчүүдийн тоо 42 хувиар нэмэгдсэн
Эх, ургийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн тасгийн эрхлэгч, эх, ургийн анагаах ухааны мэргэжилтэн Б.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр 2002 онд АШУҮИС-ийг хүний их эмч, сургуулийнхаа Мэргэжил дээшлүүлэх институтийг эх барих эмэгтэйчүүдийн эмчээр төгссөн байна. 2007 оноос хойш ЭХЭМҮТ-д ажиллаж буй юм.
2025-07-25
Ч.Гандаваа: Нутаг минь уудам болохоор харваачдынх нь хараа хурц, сэтгэл нь уужуу байдаг
Дорнын цэлгэр, уудам талаас нэгэн бүсгүй улсын баяр наадмын харваанд түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн нь Ч.Гандаваа байлаа. Баяндун сумаар овоглож, сурын талбайд цэц сорьдог түүнийг нутгийнхан нь алтан шар зурхайг амжилтаар хэзээ мялаах бол гэж олон жил харсан. Түрүү байрын төлөө товхонд цөөнгүй боссон тэрбээр мэргэн тодрох шийдвэрлэх харваанд сум алдалгүй харваж, зурхайдаа талархан баярын нулимс унагасан юм. Ийм л торгон агшныг харах гэж наадамчин олон амьсгаа даран хүлээв. Тэрбээр олны хайр хүндлэл, итгэл найдвар даасан шилдэг харваач гэдгээ батлан харуулж, нутгийнхаа уулсыг хэдэнтээ өндөлзүүлэн 40 сумнаас 38 онож түрүүлсэн билээ.
2025-07-25
Б.ЖАНЧИГ: Төрийн шагналын тогтолцоог өөрчлөх цаг болсон
Увс аймгаас ирсэн Б.Жанчиг гуай манай сонины редакцад зочиллоо. Монгол Улсын тэргүүний авто замчин түүнтэй автозамын салбарт оруулсан хувь нэмэр болоод амьдралын замналынх нь талаар ярилцлаа. Б.Жанчиг гуай халуунд халж, хүйтэнд хөрж, цас, бороог үл ажран эх орныхоо хөгжилд чимээгүйхэн хувь нэмрээ оруулж, автозамын салбарт бүхий л амьдралаа зориулсан нэгэн аж.
2025-07-24
Э.Алтангэрэл: Хүүхэд, морь хоёул эсэн мэнд байхыг хараад сэтгэл уужирч, баярладаг
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд хязаалан насны ангилалд өнөө жил 195 хурдан буян шандас сорьж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн үрээ түрүү магнай болсон билээ. Энэхүү хурдан хүлгийн уяа сойлгыг тааруулсан эрхэм бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат залуу уяач Э.Алтангэрэл юм. Хүүхэд байхаасаа хурдан морины зэл дээр өссөн тэрбээр “Түмний эх” галд харьяалагдан морь уяхад суралцаж, тэсвэр тэвчээр, ухаан уралдуулдаг энэ эрдмийг хойч үедээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй нэгэн юм. Залуу уяач Э.Алтангэрэлтэй хурдан хүлгийнх нь амжилтын тухай болон уяач хүний амьдралын талаар хөөрөлдсөнөө хүргэе.
2025-07-23
Х.ХҮРЭЛТУЯА: Сүүлийн нэг сум улсын цол хүртэх, эсэхийг минь шийдсэн
Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Алдар” спорт хороо, Мэдээлэл сүлжээний холбоо, “Жем” интернейшнл ХК-ийн харваач, Х.Хүрэлтуяа Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халх сур харваанд түрүүлж, наадамчин олныг баясган Монгол Улсын мэргэн цол хүртсэн билээ.Тэрбээр хүүхэд байхдаа урианхай харваагаар хичээллэж, үндэсний спортод хөл тавьжээ.
2025-07-22
СТИВ СИР: Тэд яг одоо тоглох багийг хэрхэн ялах вэ гэдэгт илүү анхаарсан
Сүхбаатарын талбайд өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг дэд байрт шалгарч, дэлхийн медальтнуудтай мөр зэрэгцэх болсон. Улаанбаатарт анх удаа хөл тавьсан Ази, Европын шилдгүүдийг буулган авч, Монголд багийн спорт эрчимтэй хөгжиж буйг харуулав.
2025-07-15
Ш.БАТСҮХ: Шагайн ахмадхарваачид “Хасааг зурхайднь, сумыг эзэнднь” гэж сургадаг
Хасаа, сумны хийцээрээ Халхад нэрээ цуурайтуулсан Монгол Улсын гарамгай мэргэн Ш.Батсүхийг шагайн харваачид “Мэргэн Баваа” хэмээн авгайлан ихэд хүндэлдэг. Тэрбээр шагайн харвааны бүхий л эд хэрэгслийг хийхдээ тухайн хүний биеийнх нь онцлогт тааруулж, донжийг нь олж урладгаараа алдартай нэгэн. Баваагаар нутаг нутгийн харваачид баяр наадмын шагайн хашлага, сумаа хийлгэхээр зорьж ирэх нь олон. Түүний хүү Монгол Улсын дархан мэргэн Б.Баатарбат хүүхэд байхаасаа аавынхаа шагай харвахыг харж, энэ спорттой нөхөрлөхийн зэрэгцээ аравч, зурхай, сэнтий, хашлага, сум урлах өвөрмөц ур хийцийг нь ч бас өвлөсөн гэдэг. Монгол түмний түүхт наадгай болох шагайн харвааг сурталчлан таниулж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Мэргэн Баваа”-г “Наадам айсуй” буланд зочноор урьж ярилцлаа.
2025-07-10
Ч.ХАНТҮМЭН: Татвар төлж, шударгаар бизнес эрхэлбэл дампуурах зам л хүлээж байна
Комедиан Хану буюу Ч.Хантүмэн бол стэнд-апын тайзнаас гадна бизнесийн салбарт дуу хоолойгоо хүргэж, ил тод шүүмжилдэг нэгэн. Түүнтэй хийсэн эл ярилцлага нь зөвхөн нэг компанийн бус, Монголын хувийн хэвшлийнхэнд тулгамдаж буй татварын дарамт, нийгмийн даатгалын үр ашиггүй байдал, түүнийг тойрсон шударга бус тогтолцоо зэрэг өргөн хүрээний сэдвийг хамрах болно. Энэ нь түүний тогтмол хэвлэл дэх анхны ярилцлага юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.
2025-07-08