Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тоймчийн үг

Эрх мэдлийн төлөөх марафон

Гуравдугаар ээлжид хоолонд орохыг хэн хүнгүй л хүсэж байгаа аж. Улс төрчдийн ухаан санаа тийш хандаад, үндсэн ажилдаа анхаарах “завтай” хүн цөөн байна. Төрийн ордонд энд тэнд нэгнийхээ өрөөнд хуралдсан, амьсгаа дээгүүр улс төрчид илт олшров.
2026-04-02

Н.Учрал зөв нүүдэл хийх, эсэхээс танхимынх нь “нас” хамаарна

МАН-ынхан нэг жил есөн сарын дотор хоёр ч Засгийн газраа огцруулаад байна. Парламентын нийт бүрэлдэхүүний 54 хувийг эзэлсэн ч дотроо эрх мэдлээ булаацалдвал эвлэрч чаддаггүйн жишээ энэ болов. Л.Оюун-Эрдэнэ авлигын асуудалд нэр холбогдсоноос болж огцорсон. Гэвч нам доторх бүлэглэлүүд нь ойлголцож чадаагүйгээс л огцорсон гэж боддог юм билээ.
2026-03-31

МАН-ын “царцаанууд”-аас дэмжлэг авсан АН-ын дотоод сонгууль

АН-ын анхан, дунд шатны дотоод сонгууль болж өндөрлөв. 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны даргын болон тэднээс Үндэсний бод­логын хороо (ҮБХ)-нд орж ажиллах 378 төлөөллөө сонгосон юм. Эдүгээ тус намаас парламентад сонгог­дон ажиллаж буй 42 гишүүнээс нь есөн хүн төлөөллийн төв байгууллагадаа сонгогдож чад­сангүй. Баянхонгор аймгаас сонгогдсон гурван гишүүн нь ч бүгд мултарчээ.
2026-03-27

Ой санамж нь орж, гардаг улсс төррчид

Манай улс төрчдөд өчигдөр ярьснаа өнөөдөр үгүйсгэх нь энгийн л зүйл болжээ. Санаатай худлаа хэлэх нь улс төрд нэг төрлийн тактик, хар пиар мөн. Гэхдээ төрийн өндөр албан тушаал хашиж буй хүний хувьд үүнийг зүгээр л нэг “арга барил” хэмээн үзэж болохгүй. Улс төрчид өндөр ёс зүйтэй байж, үг, үйлдэл бүрээрээ зөв үлгэр үзүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь, үүний эсрэг байж, бараг альцхеймер өвчинтэй мэт авирлагсад улам л олширч байна.
2026-03-25

МАН-ын бүлэглэлд “самруулж” буй АН

АН-ын дотоод сонгууль бямба гаргаас эхлэн өрнөж байна. Тус нам бүх шатны гишүүдээ шинэчлэн бүртгэж, улмаар даргыг нь тодруулах гэж буй. Баг, хороо, сумын сонгууль нь уржигдар болсон бол аймаг, дүүргийнхийг өнөөдөр зохион байгуулна. Нийслэлийн намын хорооны хурлаа ирэх сарын 5-нд, төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүдийг шинээр бүрдүүлэх сонгуулиа 8-нд хийнэ. 
2026-03-23

АН хэрхэн “тоглохоос” МАН-ын улс төр хамаарна

Эрх баригч намынхны эвлэрэл богино настай байжээ. Дүрэлзэж байсан галыг угаас бүрэн унтраагаагүй, уугиулаад орхисон учраас өнөөх нь дахин сэргэв. Ерөнхий сайдаас огцорсноос хойш УИХ-ын гишүүний ажлаа ч умартсан, хэдэн сар чуулгандаа суугаагүй Л.ОюунЭрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцож, ил гарлаа.
2026-03-18

Хуульгүй томилгоо

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр сан”-гаас зохион байгуулсан “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл-2026” уралдаанд гутгаар байр эзэлсэн, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаагийн нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
2026-03-12

Ерөнхийлөгчийн сонгууль бол зөвхөн эрчүүдийн тулаан биш

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийн жил учраас эдүгээ намуудад сунгаа ид өрнөж байна. Сайн дураар өөрийгөө сойгчид, эсвэл олон нийтийн зүгээс “түлхэж” буй нь ч цөөнгүй. Гэвч горилогчдын дунд эмэгтэй хүн өдрийн од мэт байгаа нь нэгийг хэлнэ. Нэр нь дурдагдсан улс төрч бүсгүйчүүд түрүүчээсээ энэ мэдээллийг үгүйсгэж, өрсөлдөөнөөс татгалзаж байх юм.
2026-03-09

Баяртай, ёс зүй, хууль, тангаргийг уландаа гишгэгчид ээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилж, яаралтай өргөн барих болсноо мэдэгдлээ. Үүгээрээ парламентын босго давсан л бол яаж ч дураараа авирлаж, ёс зүйг “бөгсөндөө чихэж”, Үндсэн хуулийг үл тоож, төрийн эрхийг хууль бусаар авахыг завддаг, мөн гурван шатны шүүхээр гэм буруутайг нь тогтоосон ч эгүүлэн татагддаггүй гэж ойлгодог гишүүдэд хатуухан сануулга илгээв.
2026-03-02

“Галзуучууд” эмэгтэйчүүдийг төлөөлөхгүй

Монголын парламентын “хар толбо” болсон гишүүний ээлжит жүжиг энэ өдрүүдэд өрнөж байна. Түүний зуслангийн байранд хулгай орж, баахан архи, мөнгөн аяга зэрэг эд зүйл нь алга болжээ. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн, буруутныг ч тогтоох биз. Гэвч тэрбээр лайв хийн хашхирч “Энэ бол ахуйн хулгай шиг харагдуулахаар зохион байгуулсан хэрэг. МСS, Ц.Элбэгдорж нарын явуулга” гэлээ. Өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлжээ. 
2026-02-25

Шинэ Ерөнхийлөгчийн төлөөх “дажин”

Мөн эрх баригчид буруу бүхнийхээ “эзэн”-ээр нэрлэдэг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сүүлийн хоёр сар орчим өрнөсөн элдэв мэдээлэлд цахимаар тайлбар хийлээ. “Улс төрчид сэдвийн хомсдолд оржээ дээ” хэмээн “чимхэх”-ээ тэрбээр мартсангүй.
2026-02-23

Горилогчдыг тойрсон хар пиар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сон­гууль ирэх онд болно. Гэвч бэлт­гэл ма­рафон хэ­дийн эхэл­жээ. Парла­мен­тад суу­далтай улс тө­рийн намуудаас Ерөн­хий­лөг­чид нэр дэв­ших магадлалтай хүмүү­сээ эч­нээ тод­руулж, бү­лэглэлүүд нь хоорон­доо “алал­цах” бол­сон байна. Манай ул­сын түү­хэнд 2005 онд Төрийн тэр­гүү­ний тө­лөө дөрвөн хүн өр­сөлд­сөн нь хам­гийн олон байв.
2026-02-12

Г.Занданшатар ацан шалаанд оров

Хаврын чуулган ирэх сарын 15-нд эхэлнэ. Үүнээс өмнө Засгийн газарт халаа сэлгээ хийх сураг гарах болов. Идэр есийн хүйтнээр нийслэлчүүдийн дулаан, цахилгааны хэрэглээг хязгаарлаж, үүнээс үүдсэн олон ч хохирол гарсны хариуцлагыг салбарын сайд Б.Чойжилсүрэн, эрчим хүчний реформ хийх тухай яривч үнэ нэмэхээс хэтрээгүй Шадар сайд Т.Доржханд нараас иргэд нэхэж буй.
2026-02-11

Хязгаар давсан эрх мэдэл

Тогтсон жишгийг эвдсэнээс үүдэлтэй будилаан төрд ажиглагдах болов. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын болон Төрийн тэргүүний эрх, үүрэг холилдож, хэн нь юу хийхээ ч “мэдэхээ” больж эхэлжээ. Намрын чуулганы завсарлагаанаар УИХ-ын дарга зүүн болон хангайн бүсэд ажиллалаа. Үргэлж­­лүүлээд нийслэлийн дүүргүүдээр ч явж байна.
2026-02-05

Санал худалдан авдаг улс төрчдийг “авлана”

УИХ-ын гишүүдийг сонгогдсон “эх үүс­вэр”ийнх нь хувьд “мөнгөний” ба өө­рийн чад­вар, туршлагаар хүлээн зөвшөөрөгдсөн гэж хоёр ангилж болно. Өөрөөр хэлбэл, гишүүн болохын тулд сонгогчдын саналыг худал­даж ав­даг, үүн­дээ гаршсан, гаршуулж яваа нэг хэ­сэг бий. Са­нал ху­­ далдан авах үйлдлийг ч дотор нь ху­вийн бо­лон төс­­ вийн мөнгөөр гэж ангилж болж байна.
2026-02-02

“Сонгоогүй гишүүд”-ээс авсан ухаарал

Л.Оюун-Эрдэнийн алдааг Н.Учрал засна гэв. Сонгуулийн холимог тогтолцоонд шилжүүлснээр парламент дахь нийгмийн бүлгүүдийн болон намуудын төлөөллийг нэмж чадна хэмээн хуулийг өөрчлөхдөө эрх баригчид сурталчилж байлаа. Үнэхээр ч УИХ-д анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хоёр гишүүн ажиллаж буй.
2026-01-29

Хууль “ойлгодоггүй” намууд ба Дээд шүүхийн даажигнал

Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуу­лалтаа өөрчлөх үүргийг намууд хүлээсэн. Үүний хүрээнд 29 нам хугацаандаа багтаан өргөдлөө Дээд шүүхэд ирүүлээд байв. Эдгээрийг түрүүчээс нь бүртгэж буй юм. Өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, 13 намын өргөдлийг “бөөндөн” хэлэлцлээ. Улмаар дүрэм нь хуульд нийцсэн хэмээн үзэж бүртгэсэн намын тоог хоёроор нэмсэн байна. Гэр хороолол хөгжлийн, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намынхан “босго” давжээ. Харин парламентад суудалтай ХҮН, ИЗНН, МНН тэр­­гүүтэй бусад жижиг намынхан дахин нэг удаа татгалзсан хариу авав.
2026-01-26

Үл үзэгдэх бүлэглэлд буруугаа тохдог эрх баригчид

Гурван Засгийн газар дамнан Эрчим хүчний сайд хийж буй ч Улаан­баатарын орчин нөхцөлийг 1990-ээд он руу ухраасан Б.Чой­­­жилсүрэн, тус салбарт реформ хийх сүр­жин уриатай эхэл­­­­сэн ч үнэ нэмж, дарамт үүс­гэхээс өөрөөр юуг ч ахиулаагүй Шадар сайд Т.Дорж­­ханд нарыг огцруулах шаардлагыг өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс тавив. Иргэд ч ингэж хүсэж, ажил хийдэггүй сайд нарыг огцруулж, хариуцлага тооцохыг нийгмийн сүлжээгээр шаардаж буй юм. Эдгээр сайдыг огцруулах тухай санаачилгыг гишүүн Ө.Ши­­­жир өөрийн албан бланк дээр эхлүүлж буй аж.
2026-01-23