Зөвшөөрөлгүйгээр барилга сүндэрлүүлдэг “гаж үзэгдэл” гаарлаа
Хэрэв барилгыг галд тэсвэртэй материалаар барьсан бол, хууль, журам, аюулгүй ажиллагааны дүрмийг баримталсан бол өдгөө 207 дугаар байрны 63 өрхийн 200 гаруй иргэн орох оронтой¬гоо үлдэх байсан ч юм бил үү гэж “Дүнжингарав”-ын дэлбэрэлт”-ийн хэргийг шүүх хурлын үеэр олон хүн бодсон болов уу.
2025-04-30
Ядаж явган хүний замыг иргэдэд үлдээчхээч, хотын дарга аа
Хотын дарга Х.Нямбаатар иргэдийг залхуу, алхах дургүй, алд, дэлэм зайд ч автомашин хөлөглөж, замын түгжрэлийг өрддөг хэмээн загнасан нь саяхан. Юм л болбол загнаж зандарч, хэрүүл “өдөж” явдаг эрхэм дарга маань хотынхоо өнгө үзэмжийг, явган хүний зам, талбайг, хайс хашлага, гүүр, шатыг өнгөлж тордчихоод ингэж хэлсэн бол бас яая гэх сэн. Үнэндээ иргэдэд дугуй унах зам байтугай амар тайван алхах газар ч олдохоо байсан шүү дээ. Машинаа зогсоолд тавиад скүүтер, унадаг дугуйт жийх гэхээр зориулалтын замгүй. Автомашины дундуур сүлжих нь амиа хорлосноос ялгаагүй. Саарал хотынхоо энэ мэт аюул, бэрхшээл, дэд бүтэцгүйн зовлонг мээр мэддэггүй гэвэл түүн шиг худал зүйл үгүй биз ээ.
2025-04-23
Хөгжлийн банкийг Эксим болгох шинэчлэлийн“ширээний ард”
Хөгжлийн хөдөлгөгч хүч болсон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гол зорилгоосоо хазайж, хадуурч явсаар үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх аргагүйд хүртлээ доголдож, “мухардсан” Хөгжлийн банкны эргэн тойронд хөл үймээн, дуулиан шуугиан ихтэй байна. Нэг талд нь нам, улс төрийн шахаа, албан тушаалын томилгоотой холбоотой элдэв хардлага, шүүмжлэл өрнөж ахуйд нөгөө хэсэгт нь хууль, эрх зүйн орчны шинэчлэл тойрсон яриа хэлэлцүүлэг ид үргэлжилсээр.
2025-04-23
Толгойд гарсан “тролл арми”
Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр олон ажил мэргэжил хөдөл - мөрийн зах зээлээс шахагдаж, устаж, үгүй болсоор байна. Гагцхүү энэ үед сошиал орчинд тролл ажиллагаа явуулдаг “хар зах”-ууд өргөжин тэлж, ажилчдын эгнээгээ улам бүр тэлэх боллоо. Интернэт тролл гэдэг үнэ хүндгүй, өсөн дэвжих карьергүй, мэргэжлийн зэрэг, өндөр мэдлэг, боловсрол, ур чадвар шаарддаггүй, нийгэмд асар хортой энэ “албан тушаал”-д очигсдын ажлын гол талбар нь youtube, блог, фэйсбүүк, твиттер (Х) зэрэг нийгмийн сүлжээ. Тэд эдгээр сувгаар дамжуулан бодит үнэнийг гуйвуулан сарниулах, захиалгатай, худал, ташаа мэдээллийг зохион байгуулалттай түгээх, олон нийтийг бухимдуулж, хагалган бутаргах, нийгэмд дайсагнал, үл итгэлцэл бий болгох гол зорилгоо гүйцэлдүүлдэг юм. Троллуудын хамгийн том “зах” нь фэйсбүүк.
2025-04-04
Намын гишүүн бэлтгэхээс доогуур үнэлэгддэг шинжлэх ухаан
Монголд шинжлэх ухаан хэрэгтэй юү. Эсвэл “дарга бэлдэх” нь илүү чухал уу. Ийм асуултад эрх баригчид “Дарга илүү хэрэгтэй” гэж хариулах биз. Үүнийг эрх баригчдын үг, үйлдлээс төвөггүй ойлгож болно
2025-02-05
Хурдан морь унадаг хүүхдүүдийн эрхийг хамгаалах цахим өргөдөл гаргажээ
Хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг эсэргүүцсэн нийтийн цахим өргөдлийг “Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагын www.uih.mn цахим хуудсанд байршуулж, иргэдийн гарын үсгийг цуглуулж байна. Өчигдөр 15.30 цагийн байдлаар 1092 хүн уг өргөдлийг дэмжсэн байв. “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн эвсэл, Монголын залуучуудын эвслийнхэн уг өргөдлийг санаачилсан бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглажээ.
2025-02-04
Харилцааны соёл үгүйлэгдэж байна
Мэндлэх, талархах, уучлалт гуйх зэрэг бол харилцаанд заавал байх ёстой зүйлс. Энэ нь насны зөрүү, албан тушаал зэргээс үл хамааралтайгаар нэг нэгнээ хүндлэх ухаан гэхэд болно.
2025-02-02
Монголчууд хэзээ аялж сурах вэ
Энэ асуултад хариу нэхсэн, чих халууцам өдрүүд өнгөрч байна. Монголчууд Улаанбаатарын утаа угаар, хүйтнээс зугтаж, хичээл сургуулийн амралтын үе тааруулан жил бүрийн 12-2 дугаар сард гадаадын орныг бөөн бөөнөөрөө зорьж, аялж зугаалдаг.
2025-01-28
Хөдөөг хөгжүүлэх биш, хүмүүсийг нь хот руу “зөөх” бодлого л хэрэгжүүлж байна
Бид “Сумд эзгүйрлээ, хүнгүй боллоо” гэж санаа алдан сүржигнэж, “Сүйхээтэй, сэргэлэн хүн орон нутагт алзахгүй, сайхан амьдарна”, “Монголын хөдөөд л стрессгүй, тайван амьдрал байна”, “Сумд шилжин суурьших хүний тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн” хэмээн залуусыг ятган сэнхрүүлж, хөдөө рүү нүүхийг уриалсаар буй ч бодит байдалд орон нутагт төвхнөх үүд хаалга олон давхар “цоож”-той хэвээр байна.
2025-01-24